С.Мияарагчаа аймгийн начин цол хүртжээ
- 2012-08-03
- Спорт
- 0
Зуны XXX олимп үргэлжилж буй энэ өдрүүдэд жүдо бөхийн 66 кг-ын жинд
дэлхийд данстай ОУХМ С.Мияарагчаа наадамлаад завгүй яваа сурагтай.
Зуны XXX олимп үргэлжилж буй энэ өдрүүдэд жүдо бөхийн 66 кг-ын жинд дэлхийд данстай ОУХМ С.Мияарагчаа наадамлаад завгүй яваа сурагтай. Тэрбээр, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул бөгөөд саяхан болж өндөрлөсөн “Их мандалын хурд-2012” наадмын хүчит бөхийн барилдаанд зодоглож тав даван аймгийн начин цолны болзол хангажээ.
Тус наадмын тавын даваанд улсын начин Б.Чинзоригийг давж зургаагийн даваанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул улсын начин Ц.Улаанхүүгийн хүү, сумын заан У.Мөнхчулуунд өвдөг шороодсон аж.
З.ЦЭЦЭН
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (3)
hi (202.131.226.66)
ene zaluu ywah estoi bsan yum hvnd zaluu nas gants l oldono shv dee daraagiin olimpod ywah geseer btal nas ni ywchihna Tsagaanbaaatariig nutagtaa bol bainga l ylj bdag boh gesen sh teee iim saihan zaluuhan bh ve deer ni ywuulah estoi bsan yum Muu Uvsiinhan tsaaguuraa hor nairuulj bgaa l daa tegeed l Tsagaanbaatar ywsan ni medeej Muuhai buurelhuu humuus shv dee
Zochin (202.131.226.119)
olimpod tsagaanbaatar bish ene mundag zaluug yvuulah bsan ym daa tsagaanaa arai l biyee toogood bh shig bn aa
Zochin (202.131.226.119)
olimpod tsagaanbaatar bish ene mundag zaluug yvuulah bsan ym daa tsagaanaa arai l biyee toogood bh shig bn aa