3.9 сая ам.доллараар хот худалдана

АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай дээрэмчин Бутт Кессидийн амьдарч байсан эзэнгүй хотыг дуудлагаар худалдаалахаар болжээ.
АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай дээрэмчин Бутт Кессидийн амьдарч байсан эзэнгүй хотыг дуудлагаар худалдаалахаар болжээ. Юта мужид орших Вудсайд хотыг 3.9 сая ам.доллараар худалдаалахаар төлөвлөөд буй гэнэ.
Энэ суурин газар алтны уурхай, шуудангийн салбар, шатахуун түгээх станц байдгийг дуудлага худалдааг зохион байгуулагч онцолсон байна.
Солт лейк сити хотоос зүүн өмнө зүгт гурван цагийн зайд орших хотыг 1880-аад оны үед алт ухагсад байгуулсан ажээ. 1990- ээд оны эхээр тус хотод ердөө 300 хүн оршин сууж байгаад их хот бараадан нүүсэн байна. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ямар ч хүн суурьшаагүй, замын дэн буудал маягаар ашиглаж иржээ.

Р.ОЮУН

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)