Н.Төгсцогт шөвгийн наймд шалгарлаа

"Лондон-2012" олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт

"Лондон-2012" олимпийн наадмын боксын төрөлд эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд эх орноо төлөөлж буй дэлхийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт өчигдөр Монголын цагаар 21:25-д хоёр дахь тулаанаа хийсэн юм. Тэрээр Бээжингийн олимпийн  хүрэл медальт, Италийн боксчин Винченцо Пикардитай тоглож 17:16 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарч олимпийн медальд нэг алхам ойртлоо. Түүний дараагийн тоглолт наймдугаар сарын 7-нд орон нутгийн цагаар 20:45 буюу Монголын цагаар наймдугаар сарын 8-ны шөнө 03.45 цагт болно. Энэ тоглолтод Узбекстаны тамирчин Ясурбек Латиповтой таарсан юм байна. 

Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)