Сирийн тулаан үргэлжилээр байна

Өнгөрөгч бямба гаригийн өглөөгүүр Дамаск хотын дээгүүр байлдааны нисдэг тэргүүд эргэлдэж, их буу, тэсрэх бөмбөгний нүргээн энд тэндгүй тачигнаж эхэлсэн байна.
Өнгөрөгч бямба гаригийн өглөөгүүр Дамаск хотын дээгүүр байлдааны нисдэг тэргүүд эргэлдэж, их буу, тэсрэх бөмбөгний нүргээн энд тэндгүй тачигнаж эхэлсэн байна.
Сүүлийн үед тус улсад хэвшмэл болоод байгаа энэ дүр зураг нь Сирийн цэргүүд нийслэлийн зүүн өмнө зүгийн Тадамун дүүргийг босогчдын хяналтаас суллаж байгааг харуулж байгаа юм.
“Армийн цэргүүд баасан гаригийн орой тус дүүргийн бараг хагасыг хяналтдаа авсан. Харин өглөө бүрэн чөлөөлөх ажлаа эхлүүлж байгаа нь энэ” гэж ойролцоох дүүргийн иргэд “РИА Новости”-гийн сурвалжлагчид ярьжээ.
Тадамун дүүрэг Дамаск хот дахь сүүлийн чөлөөлөх дүүрэг гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан. Сирийн цэргүүд тус дүүргийг босогчдоос чөлөөлөх тулаан, ажиллагааг сүүлийн хэдэн өдрийн турш явуулсны дүнд ийнхүү хоёр хоногийн өмнө үр дүнд хүрч байгаа юм.
Түүнээс гадна тус улсын хоёрт бичигддэг томоохон хот Алеппод Сирийн Засгийн газрын цэргүүд болон Чөлөөт армийн цэргүүдийн хооронд ширүүхэн тулаан үргэлжилсээр байна. Өнгөрөгч баасан гаригийн үдэш Сирийн зэвсэгт бүлэглэлийнхэн Алеппо хотын радио, телевизийн төв байрыг эзлэн авах оролдлого хийсэн боловч Засгийн газрын цэргүүд амжилттай ажиллагаа явуулсны дүнд бүтэлгүйтсэн.
Энэ үед террорист бүлэглэлийн олон гишүүн баригдаж үлдсэн хэсэг нь зугтаж амжжээ. Зэвсэгт мөргөлдөөн Алеппо хотын ойролцоох Аль-Фуркан, Салах эд-Дин, Масакин Хануну дүүргүүдэд ч үргэлжилсээр байна. Алеппогийн төлөөх тулаан Асаадын дэглэмийг түлхэн унагаах гарц гэж ажиглагчид дүгнэж буй. Алеппо хотыг зэвсэгт босогчдын хяналтаас гаргаснаар бусад томоохон хотууд ч Засгийн мэдэлд ирэх юм.
Сирийн Засгийн газрын цэргүүд энэхүү тулаанд ялалт байгуулж, Алеппог хяналтдаа авсан тохиолдолд хотын баруун хойно Турктэй хиллэдэг бүс нутагтаа аюулгүйн бүс байгуулж, Башар Асаадын дэглэмтэй тэмцэхэд зориулсан хамгаалалтын гүүр болгон ашиглах юм байна.
Өнгөрөгч пүрэв гаригт НҮБ-ын Арабын орнуудын тусгай төлөөлөгч Кофи Аннан энэ сарын сүүлээр албан тушаалаа хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр албан тушаалаа орхих болсон шалтгаанаа, өөрийнх нь санал болгосон энхийн хэлэлцээрийг дэлхийн нийгэмлэгийн бусад орнууд дэмждэггүйтэй холбон тайлбарласан аж.
Сирийн зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн оны гуравдугаар сараас үргэлжилж буй бөгөөд энэ хугацаанд16 мянга гаруй хүн хорвоог орхисныг НҮБ-аас тогтоосон. Барууны болон Арабын нэгдсэн орнууд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн дэмжлэгтэйгээр Сирийн Ерөнхийлөгч Башар Асаадыг албан тушаалаас нь буулгаснаар асуудал намжина гэж дүгнээд байгаа билээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)