Оклахома мужид ойн түймэр газар авчээ

Сүүлийн өдрүүдэд Америкийн зарим муж, хот бүгчим халуунд нэрвэгдэн гангийн аюулд өртөөд байна.
Сүүлийн өдрүүдэд Америкийн зарим муж, хот бүгчим халуунд нэрвэгдэн гангийн аюулд өртөөд байна. Тухайлбал, Оклахома мужид гарсан ойн түймрийг албаныхан унтрааж дийлэхгүй байгаа бөгөөд 20 орчим түймэр асч буйг орон нутгийн ойн албанаас мэдээлжээ.
Хамгийн том түймэр Крикийн орчимд 20 мянган га талбай хамран асч байгаа аж. Оклахома хотоос 30 км зайд орших Лютер хот ойн түймрийн утаа болон салхиар ирж буй түймэрт автан эзгүйрсэн байна. Албаныхны шуурхай ажиллагааны ачаар хотын иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлжээ.
Хэт халалтаас үүдэлтэй ойн түймрийн аюул Аризона, Арканзас, Колорадо, Юта мужуудад ч тархаад буй. Цаг уурчдын тооцоолсноор, өнгөрсөн сар тус улсын хувьд хэт халалтын төвшин сүүлийн 12 жилд тохиогоогүй өндөр болсон агаад нийт нутаг дэвсгэрийн 56 хувь нь ганд нэрвэгдсэн байна.
Гангийн уршгаар хөдөө аж ахуйн хэдэн зуун мянган га талбай сүйрэлд автжээ. Шинжээчдийн тогтоосноор энэ оны зургадугаар сарын дунд үеэс хойш улаан буудайн үнэ 50 хувь, эрдэнэшишийн үнэ 45 хувиар нэмэгдсэн аж.
Энэ нь талх, гурилан бүтээгдэхүүн болон амьтдын тэжээлийн үнийг өсгөх сөрөг үр дагавартай бөгөөд үүнийг дагаад мах болон бусад зүйлсийн үнэ өсөх хямралыг дагуулж байгаа юм.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)