Барак Обама хэдхэн цагийн турш “ертөнцөөс тасрав”
- 2012-08-06
- Дэлхий
- 0
Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн нөр их ажлын өмнө хэсэгхэн хугацааны завсарлага авч төрсөн өдрөө тэмдэглэв.

Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын тэргүүн 51 нас хүрсэн юм. Тэрбээр төрсөн өдрийнхөө өглөө уламжлал ёсоор радиогоор үг хэлснийхээ дараа Цагаан ордны туслахууд болон найз нарын хамт гольф тоглосон байна. Дараа нь Мэриленд мужийн Аппалачи уулсын энгэрт орших эдлэн газартаа очжээ.
Түүний төрсөн өдрийн цайллага ойр дотнын цөөн хүмүүсийн хүрээнд болсон аж. Ерөнхийлөгч Обама төрсөн өдрийнхөө ачаар Америкийн нийслэлд сүүлийн өдрүүдэд үргэлжлээд буй 35-с дээш хэмийн халуун болон төрийн алба, сонгуульт ажил зэрэг “магнай тэниймгүй” зүйлсээс түр ч болов ангижирч, “ертөнцөөс тасарч” байна хэмээн зарим мэдээллийн агентлаг онцолжээ.
Обамагийн хотоос гадна орчинд гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэсэн баярын тухайд өөр мэдээлэл байхгүй ч даваа гаригийн өглөөнөөс эхлэн сонгуулийн кампанит ажлаа үргэлжлүүлэх юм байна.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)