Пхукет арлын тохилог шорон
- 2012-08-06
- Дэлхий
- 0
Таиландын Пхукет арлын Засгийн газар гурван мянган гэмт хэрэгтнийг хорих
боломжтой, хамгийн тохилог шинэ шоронг 300 сая ам.долларын өртгөөр
барих болсон тухай тус улсын мэдээллийн агентлагууд дамжуулжээ.

“Хуучин шорон 100 гаруй жилийн өмнө байгуулагдсан. Гэмт хэрэгтнүүд ч шорондоо багтахаа больсон. Хуучин шоронд одоогоор 1600 гэмт хэрэгтэн хоригдож байгаа.
Гэтэл хуучин шорон дөнгөж зургаан га талбай эзэлдэг. Гэтэл энд захиргааны байр, хамгаалалтын ажилтан, офицерүүдийн орон сууц ч шахцалдан оршдог” гэж хуучин шоронгийн дарга Рапхин Ничанон онцолжээ. Шинэ шорон барих гол зорилго нь хуучин шоронгийн байдлаас эрс татгалзах алхам гэнэ.
Тиймээс шинэ шоронгийн орчин нөхцөл, ая тух эрс өөрчлөгдөх юм байна. Хуучин шоронд тусгаар өрөө гэж байхгүй, нэг өрөөнд 7-8 хэрэгтэн хоригддог байсан бол одоо зарим нэг онцгой гэмт хэрэгтэн ганцаараа “тухалж” болох гэнэ. Пхукет арал нь Таиландын хамгийн алдартай жуулчны бүсүүдийн нэг.
Арлын хүн амын тоо цөөхөн ч жилд ирэх жуулчдын тоо харьцангуй их аж. Тиймдээ ч янз бүрийн шалтгаанаар арлын шоронд үлдэх жуулчин цөөнгүй тохиолддог гэнэ.
Ц.МӨНХЖАРГАЛ
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)