Тамхичин Ториг хүмүүжүүлжээ

Индонезийн амьтны хүрээлэнд Тори нэртэй тамхичин эм сармагчин байдаг. Энэхүү гаж зуршлынхаа ачаар дэлхий дахинаа од болон танигдсан Тори тамхичин болоод 10 жилийн нүүр үзэж буй.
Индонезийн амьтны хүрээлэнд Тори нэртэй тамхичин эм сармагчин байдаг. Энэхүү гаж зуршлынхаа ачаар дэлхий дахинаа од болон танигдсан Тори тамхичин болоод 10 жилийн нүүр үзэж буй. Тэгвэл тус хүрээлэнгийн ажилчид саяхан Ториг тамхи татдаг гаж зуршлаас нь салгахын тулд холын арал уруу илгээжээ.
Өдгөө 15 настай Тори тус амьтны хүрээлэнгийн салбар болох эзэнгүй арлын хүрээлэнд очин хорт зуршлаасаа салаад буцаж ирсэн аж. “Индонезийн амьтны хүрээлэн зарим нэг ухамсар дорой хүмүүсээс болж багагүй асуудалд өртөх болсон.
Амьтны хүрээлэнд амьтдын аюулгүй байдалд элдвээр халдахыг хориглосон журам байдаг ч элдэв зүйлээр амьтдыг дур мэдэн хооллох тэр байтугай тамхиар дайлах явдал хэрээс хэтэрсэн. Хүрээлэнгийн дотоод журмыг эс мөрдөж амьтдад хохирол учруулагчид олширсон.
Тэд Торид тамхи өгч муу зан сургаснаар ийм алхам хийхэд хүргэлээ” гэж сармагчин хамгаалах төвийн захирал Харди Бактянторо онцолжээ. Түүнээс гадна тус хүрээлэнгийн амьтдыг 15 метрийн зайнаас ажиглах шинэ журам баталсан байна. Амьтны хүрээлэнг сонирхогчид байгууллагын дотоод журам зөрчсөнөөс амьтад хохирсон явдал цөөнгүй тохиолдож байжээ.
Тухайлбал, 2010 онд сонирхогчийн буруугаас арслан торноосоо гарч, хүрээлэнгийн нэг тэмээг алж орхисон байна. Өнгөрсөн жил мөн сонирхогчийн хаясан гялгар уутыг идсэн анааш үхсэн ажээ.

Ц.МӨНХЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)