Н.Түвшинбаярын Бээжингээс авчирсан алт аз байгаагүй

Их зарга шүүсэн маягтай гарчиг тавьчихаад хэсэг зогтусан компьютерийнхээ гарыг тогшилгүй суухдаа “Нээрээ л Түвшээг маань Бээжингээс алт авахад бараг л аз дайрчихлаа гэх маягтай хүн олон байсан шиг өнөө жилийн Лондоны олимпод явахад ч медаль авчрах тамирчны тоонд бас оруулах хүнгүй л байсан даа…” хэмээн бодож хэрэндээ дотроо шархиран, нутгийн найзаа харамлаж бас хайрлалаа...
Их зарга шүүсэн маягтай гарчиг тавьчихаад хэсэг зогтусан компьютерийнхээ гарыг тогшилгүй суухдаа “Нээрээ л Түвшээг маань Бээжингээс алт авахад бараг л аз дайрчихлаа гэх маягтай хүн олон байсан шиг өнөө жилийн Лондоны олимпод явахад ч медаль авчрах тамирчны тоонд бас оруулах хүнгүй л байсан даа…” хэмээн бодож хэрэндээ дотроо шархиран, нутгийн найзаа харамлаж бас хайрлалаа. Түүнийг хайрлах шалтгаан даанч олон байна. Уг нь би түүнийг тэргэнцэрт суух хэмжээнд хөл нь бэртжээ гэж бодоогүй. “Чингис хаан” нисэх буудалд газардахад нь ч мөн л над шиг олон хүн тэргэнцэртэйгээр төсөөлөөгүй нь тодорхой байв. Тийм өвдөлт, шархыг тэсч, даван оросын учраатайгаа золгохоор нүүрний хувиралгүй алхаж очоод барилдсан даг.  Мөнгөн медалиа ахиулж чадалгүй барилдааны талбайгаас бууж ирэхэд нь бүчсэн Монголын телевизүүдийн дүрс бичлэгийн дурангийн өмнө үг дуугарч чадахгүй, эг маггүй уйлахдаа тэр өөрийгөө дэлхийн хэмжээний тамирчин болохыг баталсан ч эх орныхоо нэрийг илүү өндөрт дуурсгах үнэ цэнийн төлөө шунаж гашуудсаныг бид бүгд харсан. Энэ цагийн залуу хүн бүрт байвал зохих эр, бярыг Түвшээ маань гайхууллаа. Үнэхээр аз, золд найдаагүй, түүгээр оноо авдаггүй тамирчин болохоо батлав. Хэрвээ тэр Бээжингийн олимпоос сохор азаар алт авсан юм бол сая Лондонд нулимсаа урсгаж, цусаа дуслуулан барилдахгүй байсан.
   Аз бол сохор. Гэхдээ азыг атгаж, бусдыг жаргалаар дүүрэн байлгахын тулд илүү их ажиллах, илүү их хөдөлмөрлөх, илүү үнэнчээр амьдрах тусам тэр завшаан улам ойрхон давтамжтай олддог юм шиг надад санагддаг болсон. Бусдыг аз жаргалтай байлгах шаардлагатай ч биш л дээ. Чухамдаа чи хэн байна тэр хэмжээгээр аз жаргалтай байлгах хүмүүсийнхээ хүрээ хязгаарыг зах, бүслүүргүй нэмэх юм. Харин Түвшээ аваргаас аз жаргал хүртсэн хүмүүсийн хүрээ хязгааргүй байлаа.  Тэр үнэхээр “том” юм. Үнэхээр аварга юм. Хэн нэгнийхээ амжилтаар аз жаргалтай байх хүмүүсийн хүрээ мэдээж, хайрт дотно эхнэр хүүхэд, аав ээж гэр бүл, ахан дүү, хамт олон гээд улам тэлсээр улс орон, гариг дэлхийн хэмжээнд хүрнэ. Лав Монгол гэх энэ ард түмний зүрхийг булгилуулж, баярлуулж жаргаасан нь Н.Түвшинбаяр байлаа. Тэр азаар биш ажиллаж, хөлс дуслуулж байж амтлах баяр жаргал, амжилтыг мэдэрсэн болохоороо алтан медалийн босго давалгүй бууж ирээд эхэр татан уйлсан.  Аварга аваргаараа л төрдөг гэж аль эрт хэлэгдсэн үг хэдий ч Бээжингийн олимпийн алтан медаль аз дайраагүй жинхэнэ аваргыг тунхагласан амжилт байсан хийгээд аварга болж төрснөө Лондоны олимпоор Н.Түвшинбаяр баталсаныг л дахин дахин хэлмээр байна.
  Ямар нэгэн байдлаар гэгээрсэн хүнийг одоо цагийн хэллэгээр “star” буюу од болдог гэж би хувьдаа боддог. Н.Түвшинбаярын гэгээрэл бол тэвчээр хатуужлын бэлгэ тэмдэг болсон жүдогоор Монгол Улсын нэрийг дэлхийн дэвжээнд дуурсгах явдал байв. Тэр “төрмөл” аварга учраас Бээжингийн олимпийн алтынхаа маргааш л Лондоны амжилтдаа шунаж эхэлсэн. Америкт эмчлүүлэхээр очоод, оношлогооны хариу муухан гарсан хөл рүүгээ хараад “Миний хөл эдгэхгүй юм биш биз дээ. Би энэ хөлийг эдгээж Лондоны олимпоос медаль авах ёстой хүн шүү дээ…” хэмээн эхэр татан уйлж байсан тэр өдөр л өнөөдрийн мөнгөн медаль “төрсөн”. Түвшээ яг л “Би Лондоны олимпод оролцох ёстой…” гэсэн ганцхан зорилгодоо эзэн байхын тулд хөлөө “эдгээж”, хоёр жилийн өмнөөс эхлэн завсар чөлөөгүй хичээллэсэн. Амаар ямар хий гарна тархи түүнийг гүйцэтгэнэ гэдэг. Аварга Н.Түвшинбаяр Лондоны олимпоос медаль авахыг өөртөө аль эрт “тушаасан” байлаа.
   Миний Булган хангайд сайхан зуншлага болж байна. Булган аймгийн урд захын сумдын нэг болох Гурванбулагаас олимпийн аварга Н.Түвшинбаярын Сайхан сум уруу хойш чиглэн өртөө хүрэхгүй газар давхин ахан дүүгийнхээрээ саяхан бууж мордоод ирлээ. Хур бороо нь өвс ногоо ундаалаад үлгэрийн орон шиг л оюу номин өнгөөр намиатан байна, Булган. Угаас өнөө жил Монгол эх орны хатаж ширгэсэн, хаагдаж боогдсон 800 шахам гол, горхины ус ундарга нь оргилсон зун болж байгаа. Өвөл төр засагтаа үнэлэгдсэн ахан дүүс маань “Сайн малчин”, “Сайн тариаланч”-ын алдраа угаагаад хөлгүй найр, хүндлэл ёс заншлаа дэвсэн аварга хүүгээ хүлээж байна. Чихэнд хоногшиж, аманд цээжлэгдсэнээрээ анхдагчдын өлгий Булган Хангайнхан анхдагчдын түүхийг бүтээсээр... Өнөө жил тэд олимпийн хошой медальтан төрүүлсэн амжилтаар анхдагчдын түүхээ үргэлжлүүлэн бичиж байна. Хөл, толгойгоо олохоо байсан хэрүүл маргаантай улстөржилтөд нуруугаа авахуулсан монголчуудын ямар ч золгүйг давж болдогт итгэж найдах сэргэн мандалтын бэлгэ тэмдэг Н.Түвшинбаяраар тэр л анхдагчдын түүх үргэлжилж байна. Түвшээ үеийнхээ залуусыг, маргаашийн Монголын эздийг чадах бүхнээрээ эх орондоо эзэн байх, ард түмнээ гийгүүлэхэд хөтлөх амьд биелэл болж байна. Тийм л аварга Н.Түвшинбаяртаа чин сэтгэлээсээ баярлалаа.

 Б.ХАЖИДМАА

www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (19)

  • ga (103.10.21.27)

    2014-01-05

    bi bulaganii huuhed gehdee manaahan adilhan mongol humuus baij jalga dovnii shaldan yaria yarihaa baival yatsiin........... avargigg demjij hundelj yavdag amjilt

  • (103.26.194.3)

    2014-01-04

    Манай Булган,миний Булган ингэж нутгархагаа боливол яасан юм бэ,дэлхийн хэмжээнтй бөх гэдэгтэй хэн м аргаагүй

  • ЭРДЭНЭТ (202.179.7.6)

    2012-08-16

    ТҮВШИНБАЯРААРАА АХ НЬ ҮНЭХЭЭР БАХАРХАЖ БАЙНАЧИ ҮНЭХЭЭР САЙН БАЙСАН ШҮҮНААД МӨНГИЙГ ЧИНЬ АХ НЬ АЛТНААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙГАА ШҮҮХӨГШИН АХ НЬ ЧАМАЙГ ЯРИЛЦЛАГА ӨГЧ ЧАДАХГҮЙ УЙЛЖ БАЙХАД ХАМТ УЙЛЖ СУУЛААЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ ГЭСЭН БҮХЭН ЧАМАЙГ ӨМӨӨРЧ ДЭМЖИЖ БАЯХАРХАЖ БАЙГААГАНЦ НЭГ МЭДРЭЛ МУУТАЙ ЮМНУУД ЗАХИАЛГААР ЭЛДЭВ ЮМ БИЧСЭН БАЙЛААИДСЭН ЭРҮҮ ХУХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ УРГАДАГ ЮМАА АХЫН ДҮҮ ХОС АЛТТАЙ БОЛНОО ЭНҮҮХЭНД БАЙНА ШҮҮДҮҮДЭЭ БАЯРЛАЛАА

  • (122.201.18.164)

    2012-08-14

    Bulganchuuddaa bas saihan buh huu turuulj usgusun aav eejid ni bayar hurgie

  • nergui (202.70.46.199)

    2012-08-10

    ene hun mon uu humuusee bas tuwshinbayrtai naiz gene mongotoi bolgonig dagaj guihee bolimoor yumdaa

  • ganchimeg (202.131.247.154)

    2012-08-08

    bulgan nutgiin nereer baharhana urgelj ogshino undurt urgunuu Tuvshee dee bayr hurgey

  • (202.131.226.221)

    2012-08-08

    Beejingiin olimp az bsn ch ter az gegch zuil ni chuham gants l hund irdeg ym Ter bol hudulmurch shurguu daichin uurtuu itgeltei zorilgotoi hund l gantshan irdeg ym Tuwshinbayar alt awah hemjeeni 95 huwiin hicheel zutgel gargaj uldsen 5han huwi l az tushisen ym Tegeheer yamar gaihaltai aawiin huu boloh ni haragdaj bna Eruul enhiig husey hurdan edgeerei

  • bataa (49.0.161.27)

    2012-08-08

    unekheer gaikhaltai tegj bertsen murtluu gaikhaltai barildsan

  • bataa (49.0.161.27)

    2012-08-08

    unekheer gaikhaltai tegj bertsen murtluu gaikhaltai barildsan

  • ichinkhorloo (66.54.89.118)

    2012-08-07

    gaihaltai niitlel zvrh dogdluulj eh oronch setgel hxdxlgxm

  • uneheer saihan niitlel b.na (122.201.18.152)

    2012-08-07

    saihan bichjee uneheer hund ingej uram zorig ugch mederch bichdeg setguulch hobor shuu setguulch nar ingej l olon niited sain saihniig medruulj bh shuu sain bichleg boljee deer hun muulj bgaa hun busad commentiig unsh tegeed uuruu yu bichsenee bod uhaar

  • Sainaa (188.220.168.76)

    2012-08-07

    ene Hajidmaa gegch setguulch bol hunii amidralaar togoldog huuhen bichdeg shigee amidral deer baigaasai gej husiiyaMinii nziin amidralaar ih togolson yanhan bgaa yum

  • (182.160.57.144)

    2012-08-07

    Saihan niitlel bnaMongolchuud ingej negendee uram ugch bh heregteiTuvshee bieee sain emchuuleereiSain saihniig husie

  • Duuya (202.179.23.142)

    2012-08-07

    olimpiin tengert mongoliin dalbaag manduulan garch irsen nutag negt tuvsheedee bayr hurgie amjilt husieMash ikh setgel hudulgusun uil yvdal 2008 ond mun unuudur irsen mash ih bayrlaj bna Amjilt zugeer neg iredeggui mash ih hudulmuriin ur shimeer irsen bgaa uuniigee haruulj chadsand dahin bayr hurgie Amjilt

  • bbo (49.0.184.212)

    2012-08-07

    tanii niitlel uneheer taalgdlaa minii bulganchuud salbar salbardaa hezeed anhdagch mundaguud bh yumdaa6 tanii ajild undruus undur amjil husi

  • BAYASGALAN (192.176.237.1)

    2012-08-07

    Tuhuvshinbayar huud chini setgeliin bayar hurgeie MGL-iin bolon DELHIIN baharhal bolson saihan huu shuu zaluuchuuddaa ulger duurailal bolj chadsan sain huu Chinii avsan mongon medali altan medalias unetei mongon medali shuu tsaashid eruul menddee anhaarch buhnii ulger duurialal bolj baigaarai gej erooe uls torchdoos iluu MGL-iin neriig manduullaa bayarllaa huu mini

  • Sainaa (112.187.159.48)

    2012-08-07

    Buh mgl erchuud iim bgaasai er em ni medegdehgui archaagui hulchgar em hunii numur nuulug baraadsan hogiin erchuud eniig unshaad uurtuu dugnelt hiigeesei daan ch ter novshnuud eniig unshaad ch uhaarahgui l dee durakuud

  • Sainaa (112.187.159.48)

    2012-08-07

    Buh mgl erchuud iim bgaasai er em ni medegdehgui archaagui hulchgar em hunii numur nuulug baraadsan hogiin erchuud eniig unshaad uurtuu dugnelt hiigeesei daan ch ter novshnuud eniig unshaad ch uhaarahgui l dee durakuud

  • Sainaa (112.187.159.48)

    2012-08-07

    Buh mgl erchuud iim bgaasai er em ni medegdehgui archaagui hulchgar em hunii numur nuulug baraadsan hogiin erchuud eniig unshaad uurtuu dugnelt hiigeesei daan ch ted novshnuud eniig unshaad l uhaarahgui l dee durakuud