Чөлөөтийнхэн тэмцээнээ эхлүүллээ
- 2012-08-08
- Спорт
- 0
“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын оролцох Монголын чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлэх гэж байна
“Лондон-2012” зуны 30 дахь удаагийн олимпийн наадмын оролцох Монголын чөлөөт бөхийн тамирчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлэх гэж байна. Чөлөөтийнхний салхийг хагалж, өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 63 кг-д дэлхийн аварга, Гавьяат тамирчин С.Батцэцэг нар олимпийн дэвжээнд гарч, барилдана. Дээрх хоёр жингийн сугалаа өчигдөр тодорсон юм. ОУХМ Д.Отгонцэцэг эхний тойрогт Колумбын бөх Каролина Кастилло Идалготой барилдана. Харин Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогт гоц мөргөөд байна. Улмаар хоёрдугаар тойргийн барилдаанд Төв Африкийн Бүгд найрамдах улсын бөх Силви Датти-Нгонга Тара-Агоуитай барилдахаар болжээ.
Ч. Батцэцэг
www.unen.mn

Сэтгэгдэл (0)