Иран Сирийн эрх баригчдыг дэмжихээр болжээ

Иран, Сири улсууд Ойрхи Дорнодод ганцаардаж байгаа билээ. АНУ болон түүний холбоотон баруун Европ, Ойрхи Дорнодын зарим орон Иран, Сирийг ганцаардуулах бодлого баримталж байгаа. Ялангуяа Ойрхи Дорнодод ганцаардуулахыг эрмэлзэж буй.
Иран, Сири улсууд Ойрхи Дорнодод ганцаардаж байгаа билээ. АНУ болон түүний холбоотон баруун Европ, Ойрхи Дорнодын зарим орон Иран, Сирийг ганцаардуулах бодлого баримталж байгаа. Ялангуяа Ойрхи Дорнодод ганцаардуулахыг эрмэлзэж буй.
Тиймдээ ч барууны орнууд болон тэдний бодлогыг эсэргүүцэгч хөрш хоёр орон Иран, Сири улсууд саяхныг хүртэл сайн холбоотны харилцаагүй байсан. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар Тегеран, Дамаскийн харилцаа өргөжвөл Иран, Сирийн Ойрхи Дорнод дахь хүчирхэг холбоотон нь болж мэдэх аж.
Иран, Сиритэй харилцаагаа сайжруулахыг хүссэн бололтой тус улсын дотоодын хямралын асуудлаар олон улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар болжээ. Ираны Гадаад харилцааны дэд сайд Хоссейн Амир Абдоллахиан энэ тухай мэдэгдэв.
Энэ нь Иран улс өнгөрөгч 2011 оны гуравдугаар сард Сирид хямрал нүүрлэснээс хойш авч хэрэгжүүлж буй анхны арга хэмжээ болж байгаа юм. Ираны нийслэл Тегеран хотод пүрэв гаригт эхлэх уг уулзалтад Ираны албаныхан зөвхөн Ойрхи Дорнодын орнуудыг оролцуулах бөгөөд бүс нутгаас цөөнгүй орон ирж оролцоно гэдэгт найдаж байгаа аж. Ираны тал уулзалт дээр Сирийг өнөөгийн хямралаас нь гаргах арга замыг олоход нь туслах асуудлыг дэлгэх юм байна. Ойрхи Дорнодын 10 гаруй орон уг уулзалтад оролцох төлөвтэй байгаа гэнэ.
НҮБ-ын тооцоогоор 2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн хүчирхийллийн улмаас одоогийн байдлаар 16 мянган хүн амь үрэгдээд буй.
Барууны болон Арабын зарим орон Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг хүчирхийллээ зогсооно гэдэгт итгэж байгаа бол Ассад дотоодын хямралд сөрөг хүчин болон гаднын оролцоог буруутгаж байгаа юм. Сирийн хүчирхийллийг зогсоох энхийн элчээр томилогдсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны бүрэн эрхийн хугацаа энэ сарын 31-нд дуусна.
Хэдийгээр НҮБ, Арабын лиг К.Аннаны бүрэн эрхийн хугацааг дахин сунгах нь тодорхой байсан ч К.Аннан энэ үүргээсээ татгалзаж, мандатын хугацаа дуусгавар болсны дараа ажлаа орхино гэж мэдэгдсэн. Тэрбээр төлөвлөгөө нь дэмжлэг авч чадалгүй бүтэлгүйтсэний улмаас ийнхүү огцрох болсноо илэрхийлжээ. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар НҮБ, Арабын лигийн тусгай төлөөлөгч К.Аннан огцорсноор Сирийн асуудал улам хүндрэх гэнэ.
Тиймээс энэ асуудалд Иран улс оролцохоор болжээ. Нөгөөтэйгүүр Тегераны эрх баригчид хоёр орны харилцааг сэргээхийг хүссэн нь ийм алхам хийхэд хүргэсэн юм. Энэ мэдэгдлээс өмнө буюу өнгөрөгч бямба гаригт Сирийн сөрөг хүчнийхэн Ираны иргэдийг барьцаалжээ. Сирийн сөрөг хүчин хүчин Чөлөөт армийнхан хоёр орны харилцаанд саад хийхээр нийслэл Дамаскаас Ираны 48 иргэнийг баривчилсан.
Өнгөрөгч бямба гаригт баривчлагдсан тэдгээр хүнээс гурав нь амь үрэгдсэн гэнэ. Ираны албаныхан баривчлагдсан 48 хүнийг мөргөлчид гэж мэдэгдэж байсан бол Сирийн сөрөг хүчнийхэн тэднийг Ираны цэргийн хүчирхэг нэгтгэл “Хувьсгалт гуард”-ын албан хаагчид гэж үзэж байгаа аж.
Ираны төлөөлөгчийн хэлснээр 48 мөргөлчин дотор хүүхэд, эмэгтэйчүүд байхгүй бөгөөд тэд Сирийн ариун хотуудаар аялахаар очоод барьцаалагджээ. Мөргөлчдийг Дамаскийн нисэх буудлаас автобус хөлөглөн хөдөлсний дараа зэвсэглэсэн цэргүүд зогсоон барьцаалжээ. Үүнээс өмнө буюу нэг, хоёрдугаар сард Ираны мөргөлчдийн хоёр баг Сирийн сөрөг хүчнийхэнд барьцаалагдаж байжээ.
Өнгөрөгч бямба гаригийн дээрх үйл явдлын дараа Ираны Гадаад харилцааны сайд Али Акбар Салехи Турк, Катар улсуудыг мөргөлчдийг суллахад туслахыг хүсчээ. Үүний хариуд Туркийн Гадаад харилцааны сайд Ахмет Давутоглу хэрэг явдлыг мөрдөн шалгахаа амалсан байна.
Сирийн сөрөг хүчин Чөлөөт армийнхны мэдээлснээр барьцаалагдсан хүмүүсийн дотор “Хувьсгалт гуард”-ын цөөнгүй албан хаагч байгааг тогтоожээ. Тиймээс Иран Сирийн сөрөг хүчнийхнийг устгах ажилд ил тэмцэл өрнүүлэхээр шийдсэн нь энэ бололтой.

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)