Сирийн ерөнхий сайд “урважээ”
- 2012-08-08
- Дэлхий
- 0
Сирийн Ерөнхий сайд Риад Хижаб сөрөг хүчинтэй нэгдэхээр Ерөнхийлөгч
Башар альАссад болон түүний Засгийн газраас нүүр буруулжээ. Риад Хижаб
хоёр сарын өмнө дээрх албанд томилогдон ажилласан байна.
Сирийн Ерөнхий сайд Риад Хижаб сөрөг хүчинтэй нэгдэхээр Ерөнхийлөгч Башар альАссад болон түүний Засгийн газраас нүүр буруулжээ. Риад Хижаб хоёр сарын өмнө дээрх албанд томилогдон ажилласан байна.
Сирийн төрийн телевиз “Риад Хижаб эх орноосоо урвалаа” гэж мэдээлжээ. Үүнээс өмнө Ирак дахь Сирийн Элчин сайд Наваф Фарес, Ерөнхийлөгч Башар аль-Ассадын ойрын холбоотон гэгдэж байсан бригадын генерал Манаф Тлас нар Ассадаас нүүр буруулжээ.
Манаф Тласаас гадна нэг биш генерал, өндөр цолтой цэргийн таван албан хаагч, 30 гаруй цэрэг Туркийн хилийг давж тус улсаас орогнол хүсч байсан юм. Тэд бүгд Ассадын явуулж буй цуст бодлогыг шүүмжилсэн юм.
Харин Риад Хижаб “Ассадыг огцроно гэдэгт найдаж байна. Ассадгүй Сирид л ажиллах болно” гэж мэдэгджээ. Тэрбээр гэр бүлийн хамт Сирийн зүүн нутаг уруу зугтаж, босогчдын хамгаалалтад орсон гэнэ.

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)