Цагаачдыг эдийн засгийн хямдралд буруутгажээ
- 2012-08-08
- Дэлхий
- 0
Эдийн засгийн хямралд өртөөд буй Грек, Испани, Итали зэрэг орнуудаас Грек хамгийн хүнд байдалд байгаа нь билээ. Хямралаас гарахын тулд жижиг гэлтгүй бүхий л арга замыг авч хэрэгжүүлж буй тус улсын хууль тогтоогчид цагаач иргэдийг эдийн засгийн хямралд бага ч болов буруутай гэж үзсэн бололтой албадан гаргахаар болжээ.

Эхний ээлжинд нийслэл Афин хотод ажиллаж, амьдарч буй 1600 гаруй цагаачийг нутаг буцаахаар болжээ. Хууль бус цагаачидтай тэмцэх ажлын хүрээнд дээрх цагаачдыг илрүүлсэн байна.
Цагаач иргэдийг ойрын хугацаанд албадан гаргах гэнэ. Үүнтэй зэрэгцэн орон нутгуудад хууль бус цагаачдыг илрүүлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд мөн адил нутаг буцаах аж. Хууль бус цагаачидтай тэмцэх аяны хүрээнд цагаачдыг нутаг буцаахаас гадна хилийн шалган нэвтрүүлэхийн хяналтыг чангатгахаар болжээ

Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)