У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа
- 2012-08-09
- Спорт
- 0
Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол
Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангаж
Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо. Шөвгийн наймд рингнийэзэн орон Их Британийн тамирчин, 2011 оны Бакугийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой мөнгөн медальт, жингийнхээ ангилалд AIBA-гийн чансааг тэргүүлж буй Том Стокертэй тоглосон У.Мөнх-Эрдэнэ 23:22 (6-6; 8-7; 9-9) харьцаатай өрсөлдөгчөө яллаа. Гурав дахь олимпийн наадамдаа оролцож буй тэрбээр дараагийн буюу мөнгөн медалийн төлөөх тоглолтоо Монголын цагаар 21.45 цагт хийх юм.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)