Бүжгийн спортын дэлхийн цомыг Монгол тамирчид хүртжээ

Дэлхийн бүжгийн спортын цомын тэмцээнд Монголын 10 настай тамирчид амжилттай оролцож, гранпри шагнал авчээ. Өнгөрөгч сарын 12- 15-ны өдрүүдэд Хятадын Шинжин хотод болсон “World cup 2012” тэмцээнд Монголоос гурван хос, нийт зургаан тамирчин гурван насны ангилалд оролцсон байна.

Дэлхийн бүжгийн холбоо /World Dance Consul/- ноос зохион байгуулдаг энэ тэмцээнд бага насны ангилалд “Виктори” бүжгийн клубт хичээллэдэг 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар стандарт цэнгээнт бүжгийн төрөлд өрсөлдөж гранпри хүртээд иржээ. Харин өсвөр болон залуучуудын насанд оролцсон Монголын хос тамирчид бүгд финалын шатанд шалгарсан амжилт үзүүлсэн байна.
Өнгөрсөн жил тэд хагас шигшээд шалгарч байсан бол энэ онд ийнхүү амжилтаа ахиулж байгаа аж. Манай тамирчид тэмцээний дараа Бээжин хотоор аялаад өнгөрсөн бямба гаригт эх орондоо ирсэн байна. Бүжгийн спортын дэлхийн цомын тэмцээн нь энэ жил 10 дахь удаагаа зохиогдсон бөгөөд 3000 гаруй тамирчин оролцсон аж.

М.ӨЛЗИЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)