Баянхонгорын Бага олимп өнөөдрөөс эхэлнэ

Спортын хөгжилд шинэ хуудас нээсэн “Баянхонгор бага олимп-2012” наадам өнөөдөр эхэлж байна.
Спортын хөгжилд шинэ хуудас нээсэн “Баянхонгор бага олимп-2012” наадам өнөөдөр эхэлж байна. Бага олимпод Баянхонгор аймгийн 20 сум, 9 багийг төлөөлсөн нийт 28 баг 756 тамирчин оролцож, есөн төрөлд аваргуудаа тодруулна. Өнөөдөр Бага олимпийн волейбол, Шатар, ширээний теннис, хүчний гурван төрөлтийн тэмцээнүүд эхэлж байна. Наадмын нээлтийн ажиллагаа орой 20.00 цагт болно.Бага олимпийг Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулж байгаа ажээ.

Ч. Батцэцэг

www.unen.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)