Хятад: Өмнөд Арлын “дээрэм”-г цэглэнэ

Хятадын Өмнөд далайд живсэн хөлөг онгоцноос үнэт зүйлс тоногч иргэдийг мөшгин  баривчлахаар болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас Баасан гарагт мэдээллээ.
Хятадын Өмнөд далайд живсэн хөлөг онгоцноос үнэт зүйлс тоногч иргэдийг мөшгин  баривчлахаар болсон тухай тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас Баасан гарагт мэдээллээ. Усан дээр ийнхүү мөрдлөгө хийх нь бэрхшээлтэй хэдий ч, ховорт тооцогддог үнэт эдлэл, эрдэнэсээ дээрэмчдэд алдахгүйн тулд тэд ийм арга хэмжээ авахаар болсон байна.
Үнэт зүйл тоногсод “Торгоны зам” дагуух Парасел Арлуудын ойролцоо живсэн усан онгоцон дотроос шаазан, алт, мөнгөн үнэт эдлэлүүдийг тоносоор байсан тухай өмнө нь Синхуа мэдээллийн агентлагаас мэдээлж байсан билээ.
Хайнанийн соёлын өвийг хамгаалах холбооны тэргүүн Ван Ейпин Параселсийн арлуудад байрладаг соёлын 48 дурсгалт газрууд иймэрхүү байдлаар тонуулсаар, ховорт тооцогддог үнэт зүйлс цөөрч байгаа тухай ярьсан байна. Саяхан л гэхэд,  Хятадын албаныхан 1400 гаруй ширхэг шаазан эдлэлийг Параселсийн арал орчмоос хулгайлан, зургаан жижиг завь хөлслөн явж байсан дээрэмчдийг баривчилсан тухай тэрээр мөн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа дурьджээ. Түүнчлэн, мужийн далайн байгаль орчны хяналт, судалгааны багийн ажилтан Вен Ли хэлэхдээ “Усан дээр дээрэмчдийг хайх явдал урьдын адил бэрхшээлтэй хэвээр үлдэж байгаа ч гэлээ бидний ажиллах эрч хүч саарахгүй үргэлжлүүлэн хайсаар байх болно” хэмээн ярьсан байна.
Засгийн газрын хэлтэс, агентлагууд  Хятадын Өмнөд Далайд байрлах соёлын өвийг хадгалж, хамгаалах, хяналт шалгалтыг эрчимжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа ажээ.  Хятад,  Тайвань улсаас гадна Филиппин, Вьетнам зэрэг Зүүн Өмнөд Азийн дөрвөн улс  хийн түлш  болон тосны асар их нөөцтэй гэгддэг Хятад Өмнөд далай дахь жижиг шүрэн арлуудын эзэмшлийн  асуудал маргаантай хэвээр байсаар байна.

UNEN.mn-ын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)