М.Ромни дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчийг нэрлэлээ
- 2012-08-13
- Дэлхий
- 0
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Цагаан ордны тэргүүн, Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обаматай өрсөлдөж буй Митт Ромни хамтрагчаа сонголоо. Өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуульд Митт Ромни ялалт байгуулбал түүний хамтрагч Пол Райан АНУ-ын дэд Ерөнхийлөгч болох юм.

Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Цагаан ордны тэргүүн, Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обаматай өрсөлдөж буй Митт Ромни хамтрагчаа сонголоо. Өөрөөр хэлбэл энэ удаагийн сонгуульд Митт Ромни ялалт байгуулбал түүний хамтрагч Пол Райан АНУ-ын дэд Ерөнхийлөгч болох юм. Массачусеттс мужийн амбан захирагч асан М.Ромни нам нэгт, Висконсин мужийн консерватив улстөрч, төлөөлөгчдийн танхим (парламентын доод танхим)-ын төсвийн байнгын хорооны тэргүүн Пол Райаныг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр сонгосноор тэрбээр энэхүү албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд М.Ромни дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Төлөөлөгчдийн танхимын байнгын хорооны тэргүүн Пол Райан, Миннесота мужийн амбан захирагч асан Тим Павленти, Огайогийн сенатч Роб Портман, Флоридагийн сенатч Марко Рубио болон Тагнуулын төв газрын тэргүүн Дэвид Петреусын аль нэгнийг сонгоно гэж таамаглаж байсан бөгөөд М.Ромни ирэх 27- 30-нд Флоридад болох намын бага хурлаас өмнө ийнхүү П.Райаныг сонгожээ. “М.Ромнигийн энэ сонголт сайн сонголт болсон гэдэгт бүгд найрамдахчууд итгэж байгаа” гэж АНУ-ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Бушийн дүү Жеб Буш өөрийн твиттертээ бичжээ. Олонхи судалгааны төвийн дүгнэлтээр Цагаан ордны дараагийн тэргүүнээр М.Ромни сонгогдох магадлал илүү байгаа аж. Тиймээс М.Ромни өөрийн хамтрагчаа бусад нэр дэвшигчээс арай хожуу сонгосон юм. 57 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд М.Ромни, Б.Обамагаас гадна Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын Гэри Жонсон, Ногоон намын Жил Стейн нар өрсөлдөж буй. Тэд өөрийн хамтрагч буюу дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сонгосон билээ. Түүнчлэн Б.Обама дэд Ерөнхийлөгч Жозеф Байдены нэрийг дахин дэвшүүлсэн байна. Жозеф Байден Пол Райаныг дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаад баяр хүргэсэн байна. Түүнчлэн Митт Ромни сонгуулийн өмнөх хандив цуглуулах кампанит ажилд Барак Обамаг гурван ч удаа тэргүүлжээ. Өөрөөр хэлбэл гурван удаа их хандив цуглуулсан байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 6-нд эхэлж арванхоёрдугаар сарын 17-нд өндөрлөх гэнэ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)