Афганистанд дахин гурван америк цэрэг үрэгдлээ
- 2012-08-13
- Дэлхий
- 0
Афганистанд дахин гурван америк цэрэг үрэгджээ. Тус улс дахь босогчдын бүлгүүд олон улсын энхийг сахиулах хүчний цэргүүдээс америк цэргүүдийг хороохыг илүүд үздэг.
Афганистанд дахин гурван америк цэрэг үрэгджээ. Тус улс дахь босогчдын бүлгүүд олон улсын энхийг сахиулах хүчний цэргүүдээс америк цэргүүдийг хороохыг илүүд үздэг. Учир нь АНУ Афганистан дахь олон улсын энхийг сахиулах хүчний гарч явах хугацааг ойртуулахад нөлөөлж чадна, мөн АНУ-ын цэргүүд бусад орны цэргүүдийг бодвол харьцангуй даварсан үйлдэл гаргадаг юм. Хэдхэн сарын өмнө тус улсад Америкийн нэг цэрэг энгийн номхон 16 иргэний аминд хүрч байсан. Үүнээс өмнө ч тус улсад энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт америк цэрэг холбогдож байсан юм. 16 энгийн иргэний үхэл Афганистанд америк цэргүүдийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал болоход хүргэж байсан. Мөн баригдсан босогчидтой зүй бус харьцдаг, амь үрэгдсэн босогчдын цогцос дээр шээсэн зэрэг олон явдал америк цэргүүдтэй холбогдсон юм. “Би-БиСи” агентлагийн мэдээлснээр, Афганистаны өмнөд нутагт жирийн нэгэн афган ажилчин дээрх гурван цэргийн аминд хүрчээ. Ингэснээр тус улсад сүүлийн 24 цагийн дотор НАТОгийн зургаа дахь цэрэг бусдын гарт амиа алдсан байна. Харин өнгөрөгч баасан гаригт АНУ-ын нэг тэнгисийн явган цэрэг амь үрэгдсэн байна. Үүнээс өмнө Афганистаны цагдаагийн офицер Америкийн тусгай хүчний гурван цэргийг буудан хөнөөж байсан билээ. Эдгээр хэргийн хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. Энэ он гарсаар Афганистан дахь олон улсын эвслийн цэргийн хүчний албан хаагчдыг онилсон 26 халдлага, дайралт гарч 34 цэрэг амь үрэгджээ.
Афганистанд дахин гурван америк цэрэг үрэгджээ. Тус улс дахь босогчдын бүлгүүд олон улсын энхийг сахиулах хүчний цэргүүдээс америк цэргүүдийг хороохыг илүүд үздэг. Учир нь АНУ Афганистан дахь олон улсын энхийг сахиулах хүчний гарч явах хугацааг ойртуулахад нөлөөлж чадна, мөн АНУ-ын цэргүүд бусад орны цэргүүдийг бодвол харьцангуй даварсан үйлдэл гаргадаг юм. Хэдхэн сарын өмнө тус улсад Америкийн нэг цэрэг энгийн номхон 16 иргэний аминд хүрч байсан. Үүнээс өмнө ч тус улсад энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт америк цэрэг холбогдож байсан юм. 16 энгийн иргэний үхэл Афганистанд америк цэргүүдийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал болоход хүргэж байсан. Мөн баригдсан босогчидтой зүй бус харьцдаг, амь үрэгдсэн босогчдын цогцос дээр шээсэн зэрэг олон явдал америк цэргүүдтэй холбогдсон юм. “Би-БиСи” агентлагийн мэдээлснээр, Афганистаны өмнөд нутагт жирийн нэгэн афган ажилчин дээрх гурван цэргийн аминд хүрчээ. Ингэснээр тус улсад сүүлийн 24 цагийн дотор НАТОгийн зургаа дахь цэрэг бусдын гарт амиа алдсан байна. Харин өнгөрөгч баасан гаригт АНУ-ын нэг тэнгисийн явган цэрэг амь үрэгдсэн байна. Үүнээс өмнө Афганистаны цагдаагийн офицер Америкийн тусгай хүчний гурван цэргийг буудан хөнөөж байсан билээ. Эдгээр хэргийн хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн хүлээжээ. Энэ он гарсаар Афганистан дахь олон улсын эвслийн цэргийн хүчний албан хаагчдыг онилсон 26 халдлага, дайралт гарч 34 цэрэг амь үрэгджээ.Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)