Японы эзэн хаан эмнэлэгт хэвтлээ

Японы эзэн хаан Акихито ням гарагт уушгины бронхит өвчин нь хүндэрч, өндөр  халуурсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай Хааны ордоны хэвлэлийн  төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Японы эзэн хаан Акихито ням гарагт уушгины бронхит өвчин нь хүндэрч, өндөр  халуурсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай Хааны ордоны хэвлэлийн  төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 Өдгөө 77 настай түүний биеийн дархлаа ихэд суларч, өвчин эсэргүүцэх чадваргүй болсон бөгөөд уушгины бронхит өвчин нь сэдэрч, даамжран, улмаар хүндрэхэд хүргэсэн байна. Тэрээр энэ жилийн байдлаар хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтэж байгаа ба хоёрдугаар сард венийн артерийн судсандаа өөрчлөлттэй гэж оношлогдон, хэвтэж эмчлүүлж байсан юм. Одоогоор засгийн газраас түүний засгийн эрх барих эрхийг хүү, Хунтайж Наруход нь түр шилжүүлээд байгаа ажээ.
 1933 оны арванхоёрдугаар сард долоон хүүхэдтэй айлын хүү болж төрсөн Акихито 1952 онд Гакушиуны их сургуулийг дүүргэж,  тэр жилдээ ханхүүгээр өргөмжлөгдөж байжээ. Долоон жилийн дараа,  тэрээр гүнж, одоогийн хатан хаан Мичикотой хуримаа хийж, тэд хамтдаа гурван хүүхэдтэй болсон байна.
1989 оны нэгдүгээр сарын 7-нд түүний эцэг Хирохито нь нас барж, Акихито хаан ширээг залгамжсан бөгөөд энэхүү албан тушаал нь Японы үндсэн хуулинд зааснаар улсын билэгдэл, үндэстний эв нэгдлийн элч гэгддэг ажээ.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)