Алдарт зураачын бүтээлийг 10 жилийн дараа олжээ
- 2012-08-14
- Дэлхий
- 0
Францын алдарт зураач А.Матиссийн 10 жилийн турш эрэн сурвалжлагдсан “Улаан өмдтэй шивэгчин” бүтээлийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд олжээ.

Францын алдарт зураач А.Матиссийн 10 жилийн турш эрэн сурвалжлагдсан “Улаан өмдтэй шивэгчин” бүтээлийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд олжээ. Гурван сая ам.доллараар үнэл сэн уг зургийг тус улсын иргэн П.Гусман 740 мянган ам.доллараар зарах гэж байгаад баригдсан байна. А.Матисс шивэгчин эмэгтэйн хөргийг 1925 онд зуржээ. 1981 он хүртэл Нью-Йоркийн галерейд хадгалагдсан зургийг Венесуэлийн Каракасын орчин үеийн урлагийн музей хагас сая ам.доллараар худалдан авсан бөгөөд тэндээс 2002 онд алдагдсан байна. Хулгайч музейгээс зургийн эх хувийг хэзээ, хэрхэн хуулбараар сольсныг хараахан тогтоогоогүй аж.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)