Озэки Харүмафүжи эх орондоо ирлээ.
- 2012-08-14
- Спорт
- 0
Өнгөрсөн 7 сарын Нагоя башёд түрүүлсэн мэргэжлийн сүмогийн Озэки Харүмафүжи энэ сарын 13-нд эх орондоо ирсэн байна.
Өнгөрсөн 7 сарын Нагоя башёд түрүүлсэн мэргэжлийн сүмогийн Озэки Харүмафүжи энэ сарын 13-нд эх орондоо ирсэн байна. Ирэх 9-р сарын тэмцээнд Ёкозүна цолны төлөө барилдахаар болсон түүнд Сүмогийн Холбооноос доод тал нь 13 ялах болзол тавиад байгаа ба зүүн хөлийн гэмтлээ эмчлүүлэх, аавыгаа нутаглуулсан газрыг эргэхээс гадна цэвэр агаарт амран ирэх тэмцээнд бэлтгэхээр ирээд байгаа юм. Харүмафүжи Монголд амрах хугацаандаа ёкозүна Асашёорюүтэй уулзаж, Ёкозүна болсон туршлагаас нь сонсон, Монголын чөлөөт бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч Асашёорюү Лондонгийн олимпод чөлөөт бөхийн багийнхны авсан хүрэл медалийг Харүмафүжигийн 7-р сарын түрүүтэй хамтатган тэмдэглэхээр болсон байна.
Ч. Батцэцэг
www.unen.mn

Сэтгэгдэл (4)
(202.55.191.37)
beltgelee bitgii taslaarai
(122.201.17.162)
BAAHAN ARHIDAH NI DEE
(122.201.17.162)
BAAHAN ARHIDAH NI DEE
Tonshuul (124.158.76.29)
9 sard sain barildaj Mongoloos tursun 3 dahi Ekozuna bolohig eruue Asashyorutai hamtarch huchin zutgeed Mongol buhchuudee 2016 oni Brazilin olympod ursulduhud ni demjij ajillaarai