Хүүхдийг нь заналхийлсэн учир Н.Хейвудыг хөнөөсөн гэж мэдүүлжээ

Хятадын Коммунист намын нөлөө бүхий гишүүдийн нэг Бо Силайн эхнэр Гу Кайлай Британийн бизнесмэн Нил Хейвудыг хөнөөсөн гэдгээ хүлээсэн билээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, Бо Силай эхнэрийнхээ балагт хэргийн улмаас нэр хүнд нь сэвтэж, албан тушаалаасаа огцроогүй бол Хятадын шинэ удирдагчаар сонгогдох боломжтой байжээ.
Хятадын Коммунист намын нөлөө бүхий гишүүдийн нэг Бо Силайн эхнэр Гу Кайлай Британийн бизнесмэн Нил Хейвудыг хөнөөсөн гэдгээ хүлээсэн билээ. Барууны хэвлэлүүдийн мэдээлснээр, Бо Силай эхнэрийнхээ балагт хэргийн улмаас нэр хүнд нь сэвтэж, албан тушаалаасаа огцроогүй бол Хятадын шинэ удирдагчаар сонгогдох боломжтой байжээ. Хятадад олон жил ажиллаж, амьдарсан Британийн иргэн Н.Хейвуд өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 14-нд 41 насандаа өөд болсон юм. Тэрбээр баруун өмнө зүгийн Чонкин хотын нэгэн зочид буудалд өрөөндөө нас барсан байжээ. Түүнийг согтууруулах ундаанаас хордож нас барсан гэсэн дүгнэлтийг албаныхан хийж, дахин задлан шинжилгээнд оруулалгүй чандарласан байна. Харин Н.Хейвудын найз нөхөд түүнийг архины хордлогоор нас барсан гэдэгт итгэхгүй байгаагаа хэлж, Британийн Засгийн газраар дамжуулан Хятадын эрх баригчдын хэргийг дахин шалгаж өгөхийг хүсчээ. Учир нь Н.Хейвуд хааяа л хэтрүүлэлгүй уудаг. Тиймээс хордлого болох ёсгүй гэдэгт найзууд нь бат итгэж байжээ. 
    Ингээд томоохон албан тушаалтнууд уг хэргийн тухай мэдэж, Бо Силайг албан тушаалаас нь огцруулсан юм. Барууны ажиглагчдын хэлснээр тэдэнд энэ хэрэг Бо Силайг унагах сайхан далим болсон гэнэ. Учир нь Б.Силай Коммунист намыг ардчилсан өөрчлөлт рүү түлхэж байсан аж. Түүнээс гадна Ерөнхий сайд Вэнь Зябао тэргүүтэй зарим улстөрч намдаа ардчилсан хэв маяг оруулахыг хүсч буйгаа нуугаагүй юм. Нөгөөтэйгүүр Б.Силай улстөрийн золиос эсвэл өөрийнхөө болон гэр бүлийнхээ хууль бус үйлдлийн шийтгэлийг амсч байна хэмээн хэвлэлүүд бичиж байгаа юм. Их Британийн бизнесмэн Н.Хейвуд Б.Силайн эхнэр Гу Кайлайтай бизнесийн холбоотой байжээ. Олон жил ийм холбоотой байсан тэд их хэмжээний мөн гөний асуудлаас болж маргалдсаны да раа буюу нас барахынхаа өм нөх өдөр Гу Кайлайгийн урилгаар Бээжингээс Чонкинд ирсэн бөгөөд оройн хоол ны дараа Г.Кайлай түүнийг архиар шахаж, ус хүсэхэд нь хор өгчээ. Зарим эх сурвалжийн мэ дээлснээр, Н . Х е й в у д Г . К а й л а г и й н бизнесийн бүх бу сармаг үйлдлийг мэддэг байсан нь амиа алдах шалтгаан болсон гэнэ. Энэ хэрэгт Г.Кайлайгаас гадна түүний гэрт үйлчлэгчээр ажилладаг Жан Сиаожун оролцжээ. 
    Тэднийг шүүх хурал бүтэн жил орчмын дараа буюу энэ сарын 9-нд болж өндөрлөсөн ч шүүхээс ямар шийдвэр гарсан нь тодорхойгүй байна. Шүүх хурал хаалттай болж өндөрлөсөн ба шүүхийн гадаа очсон цөөн хэдэн сэтгүүлчийн нэг хонконг сэтгүүлч Лей Жаохег энгийн хувцастай цагдаа нар зодсон аж. Г.Кайлай шүүх хурал дээр “Н.Хейвуд түүний отгон хүүг заналхийлсэн учир нь амийг нь бүрэлгэсэн” гэж хэлжээ. Н.Хейвуд Бо Силайн отгон хүүг Британийн Оксфордын их сургуулийн Баллион коллежид оруулж өгсөн байна.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)