Цагаан алтны уурхайн бослогод есөн хүн амь үрэгджээ
- 2012-08-15
- Дэлхий
- 0
Өмнөд Африкт үйл ажиллагаа явуулж буй “Лонмин” компанийн цагаан алтны уурхайд гарсан бослогын улмаас есөн хүн амь үрэгджээ.

Өмнөд Африкт үйл ажиллагаа явуулж буй “Лонмин” компанийн цагаан алтны уурхайд гарсан бослогын улмаас есөн хүн амь үрэгджээ. Уг уурхай цагаан алт олборлолтоороо дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд Иоханнесбургээс 100 км-ийн зайд оршдог аж. “Лонмин” компаниас гаргасан мэдэгдэлд дурдсанаар бос логод гурван мянга орчим уур хайчин оролцсон байна. Уурхайчид ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалингийн хэмжээг эсэр гүүцэж жагсчээ. Гэхдээ тэдний зарим нь олборлосон цагаан алтыг дээрэмдэхийг санаархсан гэнэ. Энэхүү бослогын үеэр цагдаагийн хоёр албан хаагч амь үрэгдэж, нэг албан хаагч хүнд гэмтжээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)