Өнгө төрх, содон шийдэл, бусдаас дэгжин...
- 2011-11-08
- Үнэн
- 0
“Говь” ХК 30 дахь намартаа хэрэглэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт
өнгө төрхийг илэрхийлэх Говь 2011-2012 оны Намар Өвлийн 100% ноолууран
коллекцийг эрэгтэй 54, эмэгтэй 55, эрэгтэй эмэгтэй хүүхдийн нийт 55
загвартайгаар худалдаанд гаргалаа.
“Говь” ХК 30 дахь намартаа хэрэглэгчиддээ зориулан байгалийн үзэсгэлэнт өнгө төрхийг илэрхийлэх Говь 2011-2012 оны Намар Өвлийн 100% ноолууран коллекцийг эрэгтэй 54, эмэгтэй 55, эрэгтэй эмэгтэй хүүхдийн нийт 55 загвартайгаар худалдаанд гаргалаа. Энэ жилийн Намар Өвлийн коллекцид жилийн 4 улирлын сор болсон өнгүүдийг уусган өгч нарийн хүнд хээ сүлжээс, элементүүдийг зоримог, шийдэмгий, эрч хүчийг агуулах загваруудыг байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох Монгол ямааны 100% ноолуураар урлан шингээж өгсөнөөрөө өвөрмөц юм.
Хувцасны загвар шийдэл илэрхийлж буй утга санаа нь тухайн улирлынхаа өнгө төрх, содон онцлог байдлыг агуулж байх нь жинхэнэ утгаараа хувцас загварын чиг хандлага болж чаддаг бөгөөд энэ удаагийн Говь 2011-2012 оны Намар Өвлийн коллекцид ажил хэрэг, уулзалт үдэшлэг, чөлөөт цаг гээд аль ч нөхцөлд өмсөж болох хөнгөн, зөөлөн бас дулаахан ноолууран цамцнаас эхлээд барын, матрын арьсан эрээн, намрын шаргал цэцгийг тансаг зөөлөн ноолууран дээр принтерлэн (барлан) буулгасан загвар шийдэл нь энэ коллекцийн онцлог болж байгаа билээ.
Түүнчлэн нарийн ноолууран утсаар сүүлийн үеийн дэвшилтэт технологиор урласан ихэмсэг хийгээд дэгжин төрхийг илтгэх дөрвөлжин хээтэй чөлөөт загварын костюм пиджак, өвлийн дулаан уур амьсгалыг төрүүлэм нарийн том нэхээстэй сүлжмэл цамц, эрч хүчтэй намрын ассан улбар шар, хүрэн бор, цэргийн ногоон, саарал болон хар өнгөтэй хослуулсан нь энэ Намар Өвлийн коллекцийн бас нэг тодотгол нь болж байна.
Коллекци дэх загварууд хүйтэн, сэрүүний улирлын шинж чанар бүхий шийдлийг агуулж байгаа нь ганган, дэгжин байдлаар орчин үеийн хувцас загварын чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах боломжийг та бүхэндээ олгож байгаа билээ. Говь 2011-2012 оны Намар Өвлийн 100% ноолууран коллекцииг хувцас загварын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн өвөрмөц хэв маягаар урласан байдал нь танд эрэлхийлж буй өнгө аяс, загвар хийцийн хувьд бусдаас онцгой, давтагдашгүй байдлыг мэдрүүлэх болно гэдэгт итгэлтэй байна. “Говь” ХК-ийн өнгө төрх, содон шийдэл, бусдаас дэгжин 2011-2012 оны Намар Өвлийн 100% ноолууран коллекцииг та бүхэн Говийн төв дэлгүүр болон бусад нэрийн барааны дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
http://www.gobi.mn
http://facebook.com/gobicashmere/






Сэтгэгдэл (1)
hi (203.91.118.190)
yamar goy huvtsasnuud ve