АНУ Гүржид зэвсэг нийлүүлнэ
- 2012-08-15
- Дэлхий
- 0
Гүржийн Засгийн газар зэвсэгт хүчнийнхээ зэвсэг, техникийг шинэчлэхээр бол сон бөгөөд энэ ажилд АНУ туслахаар бол лоо гэж “Итар-Тасс” агентлаг мэдээллээ.

Гүржийн Засгийн газар зэвсэгт хүчнийнхээ зэвсэг, техникийг шинэчлэхээр бол сон бөгөөд энэ ажилд АНУ туслахаар бол лоо гэж “Итар-Тасс” агентлаг мэдээллээ. Гүржийн Ерөн хийлөгч Михаил Саакашвили нийслэл Тбилис дэх эрүүл мэндийн нэгэн төвд АНУ-ын сенатч Ричард Лугартай хамт зочлох үеэр энэ тухай дурдсан байна. М.Саакашвили Р.Лугарыг “Гүржийн зэвсэгт хүчний зэвсгийн шинэчлэлд туслахыг дэмжсэн АНУ-ын конгрессийн танхимын гишүүдийн нэг” хэмээн магтжээ. Тэрбээр цааш нь “Бид манай зэвсэгт хүчнийг орчин үеийн зэвсэг, техникээр хангах АНУ-ын гэрээг хүлээн авсан. Энэ гэрээ бидэнд маш чухал, түүхэн үйл явдал болж байна” гэж хэлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өнгөрөгч зургадугаар сарын 5-нд Гүржид айлчлах үеэр тус улсад үзүүлэх дэмжлэгээ АНУ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдэж байсан юм. Гэрээний дагуу Гүрж АНУ-аас усан болон хуурай газрын хилийг хамгаалахад зориулсан зэвсэг, техникийг хөнгө- лөлттэй үнээр авах аж. Мөн Хар тэнгис дэх хууль бус худалдаа болон конт ра бандтай хамтарч тэмцэхийг тусгажээ.
Э.Төгс
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)