Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ
- 2012-08-16
- Спорт
- 0
Улаанбаатар хотноо марааш Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн эхэлнэ.
Улаанбаатар хотноо марааш Азийн залуучуудын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн 22 дахь удаагийн тэмцээн эхэлнэ. Арав хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд оролцох манай шигшээ багийнхан МҮОХ-ны дэргэдэх Спортын анагаах ухааны төвд байрлан бэлтгэл сургуулилтаа базааж байна.
Тэмцээний нээлтийн тоглолт маргааш 10.00 цагт Сингапур болон Сирийн багийн тоглолтоор эхэлнэ. Монголын багийн тухайд эхний тоглолтоо 20.00 цагт Бахрейны багийн эсрэг хийх юм. Тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолбор болон Спортын төв ордонд 10.00-20.00 цагийн хооронд болох аж. Эхний шатны тоглолтууд 19-нд өндөрлөж, 20-ноос хоёрдугаар шат эхэлнэ. Ингээд 26-нд тэмцээний аваргууд тодрох юм байна.
Манай шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Б.Ганзориг, дасгалжуулагч А.Энхбаатар, Б.Үүрдсайхан нар ажиллаж байгаа юм байна.
Энэ удаагийн тэмцээнийг 2010 онд болсон ААШТ-нд эхний дөрвөн байрт шалгарсан орнуудаар дөрвөн хэсгийг толгойлуулж бусад орнуудыг ямар хэсэгт орохыг сугалгаар шийдсэн юм. Харин тэмцээнийг зохион байгуулж байгаа орны хувьд Монгол улс давуу эрхтэйгээр аль хэсэгт орохоо өөрсдөө сонгосон. Ингээд сугалааг танилцуулж байна.
А хэсэгт Хятад, Гонконг, Ливан, Энэтхэг
Б хэсэгт Өмнөд Солонгос, Япон, Сингапур, Сири
С хэсэгт Тайвань, Индонез, Бахрейн, Монгол
D хэсэгт Иран, Казакстан, Филиппин, Саудын Араб
Ч. Батцэцэг
www.unen.mn

Сэтгэгдэл (3)
zochin (180.235.179.206)
shigshee bgainha zuragig taviach malnuda gadadinha zuragig tavih yum malnada
zochin (180.235.179.206)
3 n mal dasgaljuulagch nar bna le tulgaag yagaad orulagui be naad heden tulgagin huuhdudig oruulach malnuda ter ugsun belteglin huvtsasige chavasda
zochin (180.235.176.78)
mongolinho sagsan bombogin toglogchdo amjilt husie