Олимпод медаль хүртсэн тамирчиддаа цалин олгохоор боллоо

Лондонгийн олимпод медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн урамшуулал олгохоор боллоо. 
Лондонгийн олимпод медаль хүртсэн тамирчдадаа мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн Олимпийн наадам, Дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад насан туршид нь сар бүр урамшуулал олгох тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг энэхүү хуралдаанаар хэлэлцээд дэмжлээ. Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн бол 3 сая, мөнгө бол 2, хүрэл бол 1 сая төгрөг, Дэлхийн аваргын алтан медалийн эзэнд 2 сая, мөнгө медальтанд 1, хүрэл медаль хүртсэн тамирчинд  500 мянган төгрөг өгч байхаар тусгажээ. Засгийн газрын хуралдаанаар энэ төслийг хэлэлцээд Олимпийн наадмын алтан медальтныг сар бүр 4 сая, мөнгөн медальтныг 3, хүрэл медальтныг 2 сая төгрөгөөр урамшуулах саналыг уламжлахаар болсон юм. Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үе үеийн тамирчид дээрх урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс авч эхэлнэ. Өнөөдрийн байдлаар манай улсын 47 тамирчин Олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртээд байна. Лондонгийн Олимпийн медальт тамирчдаа хүлээж авах ёслолын ажиллагаа яг одоо 13.40 цагт Сүхбаатарын талбайд болно. Дараа нь тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах болон Ерөнхийлөгчийн зарлиг сонордуулах ажиллагаа Төрийн ордны Баганат танхимд болох юм. Энэ арга хэмжээнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцох юм.

Ч. Батцэцэг

www.unen.mn
                  
    

 
    
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (2.2.109.80)

    2012-08-17

    ene erunhiilegchiin uhaan zugeer baigaa mongol ulsiin erunhiilegch amjirgaanii dood tuvshin hed baigaa tetgever tetgemj hed baigaag hargalzdahgui yumbaih daa eshul busad ni hun bish yum uu bagtsaatai baimaar yum uuriinh ni amidral sain baih l daa olonhoo tiim bolgoochee gey teneg erunhiilegchuuamidralaas tasarchee