Олимпийн медальтнуудаа хүлээн авлаа
- 2012-08-17
- Спорт
- 0
Олон орны тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдөж эх орныхоо далбааг Лондоны тэнгэрт мандуулсан тамирчдаа Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.МөнхЭрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаа мэдэгдсэн юм.

Олон орны тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдөж эх орныхоо далбааг Лондоны тэнгэрт мандуулсан тамирчдаа Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, У.МөнхЭрдэнэ, С.Батцэцэг болон тэдний дасгалжуулагч нарыг мөнгөн шагналаар урамшуулахаа мэдэгдсэн юм.
Ийнхүү гавьяат тамирчин Н.Төгсцогт 60 сая, У.Мөнх-Эрдэнэ 30 сая, тэдний дасгалжуулагч Д.Ганзориг 45 сая төгрөгийн урамшуулал хүртэхээр болсон юм. Харин 32 жилийн дараа чөлөөтийн дэвжээнээ медаль өвөртлөн ирсэн гавьяат тамирчин С.Батцэцэг 30 сая, түүний дасгалжуулагч З.Дүвчинд 15 сая төгрөгийн шагнал олгохоор болжээ. Энэ удаагийн наадамд манай улс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж медалийн тоогоор 56 дугаарт жагссан. Ингэж Монголын тамирчид Лондоны олимпийн наадмаас таван медаль хүртсэнээр 1964 онд анх олимпод оролцож эхэлснээс хойшхи түүхэндээ 24 медалийг эх орондоо авчраад байна. Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид олимпийн есөн медалийг эзэмшдэг бол жүдочид ес, боксчид зургаа, мэргэн буучид хоёр медалиар удаалж байгаа юм. Тамирчид Засгийн газрын ордон орохоосоо өмнө өөрсдийн клубдээ цугларсан. Энэ үеэр ирээдүйн олимпод хүч сорих охид, хөвгүүд тэдэнд баяр хүргэн өөрсдийн сонирхсон асуултаа тавьж байлаа. Мөн олимпийн наадамд биеэрээ оролцоогүй ч сэтгэлээрээ өрсөлдсөн нэг дэвжээний нөхөд нь баяр хүргэж урмын үг хайрлаж харагдсан. Лондоны олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, олимпийн хүрэл медальт У.Мөнх-Эрдэнэ, 32 жилийн дараа олимпиос хүрэл медаль авчирсан гавьяат тамирчин С.Батцэцэг нарыг хүмүүс тойрон бүчиж дурсгалын зураг авахуулж байв. Тэднийг Спортын төв ордны өмнөөс Сүхбаатарын талбай уруу алхахад замд таарсан иргэд баяр хүргэж, ахмад буурлууд хүндэтгэн үнсэж байлаа. Энэ өдөр тэд давуу эрхтэй. Тиймээс зам гарахад нь жолооч нар тэднийг хүндэтгэн зогсч зарим нь машинаасаа буун чин сэтгэлийн талархал илэрхийлж байв.
Б.Сэлэнгэ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)