С.Батцэцэг: Манай багийнхан илүү амжилт гаргах боломж байсан

Заавал ялахгүй л бол медальгүй хоцрох гээд байсан болохоор хичээж барилдсан. Тэгээд хожиж медаль хүртсэндээ баяртай байна. 
-Хүрэл медалийн төлөөх тоглолтын өмнө сандарч байв уу?
 -Заавал ялахгүй л бол медальгүй хоцрох гээд байсан болохоор хичээж барилдсан. Тэгээд хожиж медаль хүртсэндээ баяртай байна. 

-Шигшээ тоглолтод Японы бөхөд хожигдсон. Барилдааны өмнө ямар тактик хэрэглэхээ төлөвлөсөн байх? 
-Японы бөхтэй барилдахад багш нар барилдааны арга зааж өгөөд гаргасан. Тэгээд яг багш нарынхаа зөвлөснөөр барилдаанаа хийж чадаагүй. Ер нь манай багийнхан илүү амжилт гаргах боломж байлаа. Гурван тамирчин маань тактикийн алдаа гаргаад амжилт гаргаж чадсангүй. 

-Японы бөхтэй барилдсан бичлэгээ үзсэн үү? 
-Надад боломж байсан юм билээ. Хүний барилдаанд ороод барилдчихсан нь миний алдаа болсон. 

-Өрсөлдөгч бөх чинь хэр хүчтэй байв? 
-Орон бүрийн сайн тамирчид өрсөлддөг болохоор бүгд л хүчтэй байлаа. Гэхдээ би бярдуулдаггүй. Ер нь монгол хүн бүр бяртай шүү дээ/ инээв/. 

-Олимпийн өмнө өөрийн жингийн тамирчдаа судалсан байх. Хэнтэй нь оноолт таарч байсан бэ? 
-Ихэнхтэй нь анх удаа барилдсан
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)