Н.Төгсцогт: Тулаан бүрдээ соёмбондоо залбирсан

Анхныхаа олимпийн наадамд амжилттай оролцсондоо баяртай байна. Дээрээс нь эх орондоо ирэхэд намайг ард түмэн маань сайхан угтсан. Тэр үед сэтгэл их хөдөлсөн. Олимпийн наадамд амжилт гаргахад тусалсан багш дасгалжуулагч, холбооныхон, намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. 
-Монголын олимпийн түүхэнд  медаль хүртсэн хамгийн залуу тамирчин боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?
 -Анхныхаа олимпийн наадамд амжилттай оролцсондоо баяртай байна. Дээрээс нь эх орондоо ирэхэд намайг ард түмэн маань сайхан угтсан. Тэр үед сэтгэл их хөдөлсөн. Олимпийн наадамд амжилт гаргахад тусалсан багш дасгалжуулагч, холбооныхон, намайг дэмжсэн бүх хүмүүст баярлалаа гэж хэлье. 

-Та медалийн тавцанд гарахдаа сэтгэл дундуур байгаа харагдсан. Кубын боксчныг ялах боломж хэр байсан бэ?
 -Кубын боксчныг ялах боломж байсан. Уг нь алтын төлөөх тоглолтдоо их хичээсэн л дээ. Хэдийгээр олон хоног жин барьсан ч ялах итгэлээр дүүрэн байсан. Гэхдээ хувийн алдаа гаргаж алтан медалиа алдчихлаа. Гуравдугаар үед ямар ч үг хүлээж авах чадваргүй байсан. Зөвхөн оноо авахаас өөр юу ч бодогдохгүй байсан юм. Дээрээс нь ядраад тоглолтоо гаргаж чадсангүй. Сүүлд нь их л харамссан даа. 

-Кубын тамирчинтай өмнө нь тулалдаж байсан уу? -
Тулалдаж байгаагүй. Тэмцээний явцад бусад тамирчны тоглолтыг судалж байсан. Гэсэн ч Кубын тамирчин алтын төлөөх тоглолтдоо өөр тактикаар ажилласан. 

-Шүүгчдийн талаар ямар бодолтой байна вэ? 
-Сайн шүүсэн гэж бодож байна. Нэгэнт хожигдсон юм чинь одоо юу ч гэж ярихав дээ. 

-Тоглолтын ялагчийг зарлах үед Та соёмбондоо залбирч байгаа харагдсан? 
-Монгол хүн бүр соёмбоо дээдэлж, төрийн дуулал эгшиглэхээр хүндэтгэдэг. Би ч гэсэн тулаан бүртээ соёмбондоо залбирч байсан. Тийм ч учраас олимпиос мөнгөн медаль хүртсэн гэж бодож байна. 

-Таныг Оросын боксчныг ялахад хэл ам гаргасан гэсэн. Энэ нь тоглолтод нөлөөлсөн үү? 
-Тухайн үед яриа гарч байсан. Гэхдээ надад ерөөсөө нөлөөлөөгүй. Угаасаа л тамирчин гэдэг аваргыг ялж аварга болдог. Тэр тоглолтод өөртөө их итгэлтэй байсан.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)