Чөлөөтийхөн АНУ-ыг зорьлоо

Энэ сарын 11-13-нд Нью-Йорк хотноо болох “New York Athletic Clubs” спорт клубын нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор АНУ-ыг зорилоо.
Энэ сарын 11-13-нд Нью-Йорк хотноо болох “New York Athletic Clubs” спорт клубын нэрэмжит олон улсын тэмцээнд Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид оролцохоор АНУ-ыг зорилоо. Баг тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй зургаа, эмэгтэй таван бөх багтсан бөгөөд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нарын удирдлага дор зодоглох ажээ. Мөн олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Х.Ганболд нар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах юм. Тэмцээний дараа эрэгтэй бөхчүүд Нью-Жерсид, эмэгтэйчүүд Колорадо-Спрингс хотноо 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)