Израйль дайнд бэлтгэж эхэллээ

АНУ-тай нэгдэн Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж буй Израилийг Тегераны эрх баригчид занах болсон билээ. Израиль Ираны цөмийн хөтөлбөрийг ил тод, хүчтэй эсэргүүцсэн Ойрхи Дорнодын анхны орон юм.
АНУ-тай нэгдэн Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэж буй Израилийг Тегераны эрх баригчид занах болсон билээ. Израиль Ираны цөмийн хөтөлбөрийг ил тод, хүчтэй эсэргүүцсэн Ойрхи Дорнодын анхны орон юм. Израилийн энэ байдал Ираны эгдүүцлийг хөдөлгөсөн үү Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “Хамгийн түрүүнд Израилийг газрын хөрснөөс арчина” хэмээн сүрдүүлсэн. Өнгөрөгч хавар Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-ийн шинжээчид Ираныг үй олноор хөнөөх цөмийн зэвсэг эзэмшихэд бага хугацаа үлдсэн гэдгийг сануулсан. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсгийн хүчийг тодорхойлогч ураныг дээд төвшинд хүртэл баяжуулахад Иранд хэдхэн сарын хугацаа үлджээ. АНУ, Израилийн үзэж буйгаар бүрэн хүчин чадалдаа хүрсэн цөмийн зэвсэг Иранд байхгүй ч багагүй талбайд газрын хөрстэй тэгшлэх цөмийн зэвсэг тус улсад бий. Израиль “Ираныг цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаа нь Ойрхи Дорнодод ноёрхлоо дангаар тогтоох гэсэн далд санаатай” хэмээн мэдэгдэж, Ираныг яав ч хүчирхэг цөмийн зэвсэгтэй болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд цөмийн байгууламжуудад нь агаараас цохилт өгнө гэж сануулсаар байна. Хамгийн сүүлд Иран Израилийн агаарын цохилтын хариуд цөмийн зэвсэг хэрэглэнэ гэж мэдэгдсэн билээ. Харин үүний хариуд Израиль дайнд бэлтгэж эхэлснээ дуулгалаа. Тус улсын албаныхны мэдээлснээр Израиль Ирантай 30 өдрийн дайн хийхээр бэлтгэж эхэлсэн байна.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • lalar (180.235.163.3)

    2012-11-01

    ene jude uud khynii gazar ircheed duugyi l bj bkhgyi davartsan pizda nuud shyy uursiig ni sunuukh kheregtei

  • hi hi hi (90.25.73.249)

    2012-08-20

    Iraniig dairsan ni deeree bur anhanaasaa l 20082009 ond aNGLIIN 7 AGAARIIN TSEREGIIG barivchilaad baihad ni shaltag asuulgui dairah heregtei baisan yum