Даггэрийн гэр бүлийн 20 дахь хүүхэд удахгүй мэндэлнэ
- 2011-11-09
- Дэлхий
- 0
Мишелле болон Жим Боб Даггэр нар 19 хүүхэдтэй бөгөөд тун удахгүй 20 дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй ажээ
Мишелле болон Жим Боб Даггэр нар 19 хүүхэдтэй бөгөөд тун удахгүй 20 дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй ажээ. Даггэрийн “омогийнхон” шинэ хүнийхээ талаар баяртай мэдээгээ дуулгахаар “Тoday” шоуг хамтдаа зорьж ирж, хөтлөгч Анн Карриг гайхшруулж орхисон байна.
45 настай Мишелле Даггэр өөрийнхөө жирэмсэн болох боломжтой гэдгийг дөрвөн сард мэдсэн бөгөөд хүүхэд гаргахаар шийдэн, эрүүл мэнддээ асар их анхаарал тавьж эхэлсэн байна. Тэрээр би яг хорин настай байснаасаа ч илүү эрүүл чийрэг байгаа гэж ярьжээ. Тэдний хүүхдүүдийн насны зөрүү холгүй бөгөөд хамгийн бага 19 дэхь хүүхэд нь гэхэд 2009 оны 12 сард мэндэлсэн байна.
Энэ хүүхэд танай хамгийн сүүлийн хүүхэд байх уу? гэсэн хөтлөгчийн асуултанд Жим Даггэр “Юу болохыг тааж, хэлж мэдэхгүй нь” хэмээн хошгиносон байна. Бид хүүхдүүдийнхээ тоог сондгойгоор төгсгөхийг хүсээгүй хэмээн тэрээр нэмж хэлжээ. Харин Мишелле “Бурхан бидэнд дахин хүүхэд заяана гэж бодоогүй, тиймээс бид өөрсдийгөө азтайд тооцож, маш их баяртай байгаа” гэсэн байна.
Хорин хүүхэд өсгөнө гэдэг хэн бүхний хүсээд байдаг зүйл биш ч гэлээ, хосуудын хувьд энэ нь асуудал биш бөгөөд өнөр өтгөн гэр бүлээрээ сайхан амьдрах нь аз жаргалтай амьдралынх нь утга учир гэнэ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)