Японд дарсан байцаанд хордож зургаан хүн нас барав

Оросын “Риа Новости” агент лагт мэ дээлс нээр Японд дав салж дарсан байцаанд хордож зургаан хүн нас баржээ. Түүнчлэн дээрх байцааг хүнсэндээ хэрэглэсэн 100 гаруй хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Хоолны гүн хордлогонд орсон дээрх 100 гаруй хүний амь нас үхлийн ирмэгт тулаад байгаа гэнэ.
Оросын “Риа Новости” агент лагт мэ дээлс нээр Японд дав салж дарсан байцаанд хордож зургаан хүн нас баржээ. Түүнчлэн дээрх байцааг хүнсэндээ хэрэглэсэн 100 гаруй хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Хоолны гүн хордлогонд орсон дээрх 100 гаруй хүний амь нас үхлийн ирмэгт тулаад байгаа гэнэ. Албаныхны тогтоосноор давсалсан байцаанаас Е.коли (E.coli) хэмээх на рийн гэдэсний аюулт вирус илэр сэн байна. Энэ төрлийн виру сээр халдварлагдсан байцаа зөвхөн Хоккайдогоос илэр сэн бөгөөд аюулт вирусээр амиа алдсан хүмүүсийн тав нь өндөр настан, нэг нь дөрвөн настай охин аж. Өөрөөр хэлбэл, уг вирус өндөр настан, бага насныханд илүү хүнд тусч байгаа аж. Давсалсан байцаа нь Японы ард түмний өдөр тутамдаа хэрэглэдэг нийтлэг хачир юм байна. Үүнээс өмнө давсалсан байцаанаас хордсон тохиолдол гарч байгаагүй гэнэ. Хоккайдо мужийн удирдлагууд уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Урьдчилсан байдлаар, байцааг ариутгаагүй эсвэл ариутгалын горим алдагдсан агуулах, чингэлэгт хадгалснаас ийм хэрэг үүссэн гэж таамаглажээ. Өнгөрөгч 2011 онд Европт Е.коли хэмээх ховор төрлийн уг вирус дэлгэрсний улмаас 50 гаруй хүн амиа алдаж байсан юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар 16 оронд уг вирус бүртгэгджээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)