Монголын шигшээ баг 14 дүгээр байрт орлоо
- 2012-08-21
- Спорт
- 0
Ази тивийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа билээ.
Ази тивийн залуучуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохион байгуулагдаж байгаа билээ. Тэмцээнд Азийн шилдэг 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд манай улс тэмцээн зохион байгуулагч гэдгээр зоогоо сонгож, С хэсэгт өрсөлдсөн. С хэсэгт тэмцээнд оролцож байгаа улсуудаас хамгийн сул гэсэн гурван орон орсон учир сонгосон нь мэдээж. Манайхан хэсгийн анхны тоглолтоо Бахрейны шигшээ багтай хийж ялагдсан. Харин хоёрдугаар тойрогт Тайваны шигшээд хожигдол хүлээсэн юм. Тэгвэл өнгөрсөн бямба гарагт Индонезийн багтай учраа тааран 10 гаруй онооны зөрүүгээр ялалт байгуулсан билээ. Гэсэн ч манай улсын шигшээ баг хасагдах шатанд шалгарч чадаагүй. Гэхэдэ ням гарагт байрын төлөө тоглолтод урамтай тоглож Тажикстаны багийг 61:50 харьцаатай хожсон. Харин өнөөдөр 13 дугаар байрын төлөө Хонконгийн шигшээ багтай тулж, 98:81-ийн харьцаатай хожигдсоноор 14 дүгээр байрт шалгарлаа.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)