Филиппиний Дотоод хэргийн сайдын цогцос олдлоо

Филиппиний Дотоод хэргийн сайд, орон нутгийн засаг захиргааны тэргүүн Хессе Робредогийн сууж явсан онгоц осолдсон ч онгоц болон түүнийг ололгүй гурав хоносны дараа сая нэг олжээ. Таван хүний суудалтай бага оврын нисэх онгоцонд сайд, сайдын туслах, хоёр нисгэгч сууж явсан ба сайдын туслах онгоцыг тэнгисийн усанд унах үеэр үсэрч амьд гарчээ.
Филиппиний Дотоод хэргийн сайд, орон нутгийн засаг захиргааны тэргүүн Хессе Робредогийн сууж явсан онгоц осолдсон ч онгоц болон түүнийг ололгүй гурав хоносны дараа сая нэг олжээ. Таван хүний суудалтай бага оврын нисэх онгоцонд сайд, сайдын туслах, хоёр нисгэгч сууж явсан ба сайдын туслах онгоцыг тэнгисийн усанд унах үеэр үсэрч амьд гарчээ. Ерөнхийлөгч Бениньо Акиногоор удирдуулсан эрлийн баг өчигдөр өглөөний 08:15 цагийн үед онгоцыг Масбат хотын эргээс 800 орчим метрийн зайд тэнгисийн 55 метрийн гүн ёроолоос олсон байна. Шумбагчид онгоцон дотроос сайдын цогцсыг гаргасан бөгөөд хоёр нисгэгчийн цогцсыг гаргахаар ажиллаж байгаа аж. Учир нь тэд кабины хэсэгт гацжээ. Албаныхны мэдээлснээр онгоц өнгөрөгч бямба гаригийн өдөр осолджээ. Онгоцыг жолоодож явсан хоёр нисгэгчийн нэг нь филиппин нөгөө нь балба хүн байсныг эх сурвалж мэдээлсэн юм. Дотоод хэргийн сайд төвийн Себу хотоос засаг захиргааных нь тэргүүнээр ажилладаг төрөлх Нага хотыг зорьж явсан бөгөөд замдаа буюу Масбат хотын ойролцоох тэнгисийн усанд осолджээ. Нисгэгчид онгоцны нэг хөдөлгүүр ажиллахаа больсны дараа яаралтай ослын буулт хийх зөвшөөрөл авсан ч хуурай газарт хүрч чадалгүй эргээс нэг километр орчим зайд осолдсон юм. 54 настай Хессе Робредо нь Ерөнхийлөгч Б.Акиногийн ойрын холбоотон бөгөөд өнгөрөгч 2010 оны тавдугаар сард болсон сонгуульд нь тусалж ялалт байгуулахад нь хувь нэмрээ оруулсныхаа дараа буюу тухайн оныхоо долдугаар сард Дотоод хэргийн сайдаар томилогдон өдийг хүртэл ажиллажээ.
Э.Төгс
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)