Өмнөд Солонгос Хойд Солонгост 6,9 сая ам.долларын тусламж үзүүлнэ

Өмнөд Солонгос ДЭМБ-р дамжуулан өөрийн хөршдөө 6,9 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон тухай Мягмар гарагт Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээллээ.
Өмнөд Солонгос ДЭМБ-р дамжуулан өөрийн хөршдөө 6,9 сая ам.долларын тусламж үзүүлэхээр болсон тухай Мягмар гарагт Өмнөд Солонгосын албаны хүмүүс мэдээллээ. Энэхүү шийдвэрийг НҮБ-н ерөнхий нарийн бичгийн дарга Ван Ги Мүүн болон Сайд Юу Вүү ИК нар өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтын үеэрээ гаргасан байна.
Сайд Юу уг хүмүүнлэгийн тусламжийг гуравдагч сувгаар дамжуулан хүргэх болсноо мэдэгдээд,  энэхүү алхам нь Өмнөд Солонгосын Хойд Солонгостой харилцаа сайжруулах гэсэн оролдлогуудын нэг болно хэмээн онцолсон байна.  Тэрээр Хойд Солонгосын эсрэг чанд бөгөөд уян хатан бодлого баримталж, яриа хэлэлцээр хийнэ хэмээн амлаж, есдүгээр сард албан үүргээ хүлээн авч байсан билээ.
Өмнөд Солонгосын дөрвөн иргэний аминд хүрсэн 2010 оны арваннэгдүгээр сард Еонпион арал дээр болсон буудалцаанаас хойш тус улс Хойд Солонгосын нийслэл Пхенянан луу илгээх шууд тусламжаа зогсоогоод байсан юм. Сөүлийн энэхүү тусламжийг НҮБ-н хүмүүнлэгийн тусламжийн хэлтсийн ажилтан Хойд Солонгост хүргэх бөгөөд Хойд Солонгост байгаа хоол тэжээлийн дутагдалд орсон хүмүүст олон улсын байгууллагын тусламжууд нэн шаардлагатай байгаа юм. Улсын алслагдмал мужид амьдарч байгаа 6 сая иргэн, гурван хүүхэд тутмын нэг нь хоол тэжээлийн асар их дутагдалд ороод байгаа ажээ.
Урьд өмнө нь, Өмнөд Солонгос Дэлхийн Хүнсний Хөтөлбөр, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудаар дамжуулан Хойд Солонгос руу буцалтгүй тусламжийг удаа дараа хүргэж байсан бөгөөд хамгийн сүүлд 2009 онд тус байгууллагуудаар дамжуулан тусламж үзүүлж байсан байна.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)