Паралимп эхлэхэд хоёр хоног үлдлээ
- 2012-08-27
- Спорт
- 0
Энэ удаагийн"Лондон-2012" паралимпийн XIV наадамд манай улс зургаан
тамирчнаа оролцуулахаар болсон.
Энэ удаагийн"Лондон-2012" паралимпийн XIV наадамд манай улс зургаан тамирчнаа оролцуулахаар болсон. Энэ удаагийн наадамд манай улс хамгийн олон төрөлд тамирчнаа илгээгээд байгаа юм. Буудлага, жүдо, байт харваа, хөнгөн атлетик гэсэн дөрвөн төрлөөр зургаан тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорино. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Б.Ууганхүү, 90 кг-д ОУХМ Д.Ганхүү, байт харвааны эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Б.Жавзмаа, Б.Оюун-Эрдэнэ, хийн гар бууны 10 метрийн дасгалд Ц.Лхамсүрэн, хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг шидэлтээр Д.Бадрал нар оролцох юм.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (1)
(202.131.242.206)
ene medeelliig bichsen hun zeerentseg shidelteer badrah gej bichsen bn getel jad shidelteer CHMonh-Erdene gedeg huu yavlaa gej TV-eer taniltsuulsan hevlel medeelliin hun baij yaagaad buruu medeelel bichsen be ene medeeleldee anhaarch ajillah heregtei shuu dee shalgaj uzeerei