ДОХ-тoй тариурт хатгуулжээ
- 2012-08-28
- Дэлхий
- 0
Хятадын бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буй доорхи дуулиант
мэдээлэл тус улсын иргэд төдийгүй дэлхий нийтийг цочроож байна.

Арын суудалд суусан залуу урд талын суудлын арын халааснаас үл мэдэг цухуйсан тариурыг анзааралгүй хөлөө хатгасан байна. Тариурын зүү таггүй байснаас гадна эгцээр нь байрлуулж бэхэлсэн зэрэг нь хүнийг хатгахаар зориуд хийсэн үйлдэл гэдэг нь тодорхой юм.
Залуу тэр даруй халаасыг онгойлгож үзэхэд зүүний таг сул хэвтэж байжээ. Мөн тариур болон зүүн дотроос ижилхэн наалдамхай шингэн зүйл гарсан байна. Тэрбээр тариурыг авч шинжилгээнд оруулсан ба тэр даруй цагдаад мэдэгджээ. Эрүүл мэндийн шинжилгээгээр түүний биеэс ДОХ/ХДХВ-ын вирус илэрсэн байна. Мөн түүний авчирсан тариураас дээрх аюулт өвчний вирус өндөр тунгаар илэрчээ.
Цагдаагийнхан уг хэргийг мөрдөн шалгаж эхлээд байгаа аж. Тусгай ажлын хэсэг одоогийн байдлаар 15 хүнийг уг хэрэгт холбогдуулан баривчлаад байгаа гэнэ. Хятадын зарим хэвлэл тодруулбал “Бээжин Ньюс” энэ мэдээллийг няцаасан ч олон мэдээллийн хэрэгсэл үүнийг үнэн болохыг тодорхой болголоо. ДОХ-той залуугийн найзын хэлснээр, түүний найзын суусан таксины компанийн удирдлагууд энэ хэрэгт хариуцлага хүлээхээс татгалзжээ.
Мөн түүний найз тус такси компанийг хариуцлагаа хүлээхгүй бол шүүхэд өгнө гэдгийг хэлсэн байна. ДОХ-ын вирус хүний биед орохоороо туйлын амь бөхтэй болж олон жил насалдаг байна. Харин хүний биеэс гадна амьдрах чадвар муутай, эмзэг байдаг аж. Тиймээс дээрх залуугийн дархлаа эмзэгшсэн вирусийг устгаж магадгүй гэнэ. Ямартаа ч гурван сарын дараах дахин шинжилгээгээр бүх зүйл тодорхой болох гэнэ.
Тус улсад иймэрхүү тариурын халдлага гарч байгаа анхны тохиолдол нь энэ биш аж. 2009 онд Шинжаан мужид уйгур болон Хятадын гол үндэстэн Ханы хооронд үндэс угсааны тэмцэл өрнөх үеэр ийм явдал гарч байжээ. Хятадын төрийн мэдлийн “Ардын сонин”-д мэдээлснээр 2005 онд тус улсад ердөө 70 мянган хүн ДОХ/ХДХВ-ын вирустай байсан гэнэ. Харин 2009 онд ДОХ-ын эсрэг аян өрнүүлснээр энэ онд уг тоо 48 мянга болж буурсан гэнэ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)