Хятадад 36 хүн амь үрэгджээ
- 2012-08-28
- Дэлхий
- 0
Хятадын Шаньси мужийн Янань хотод өнгөрөгч шөнийн 02:00 цагийн үед
зорчигч тээврийн автобус метилийн спирт тээвэрлэсэн ёмкостой ачааны
машинтай мөргөлдсөний улмаас 36 хүн амь үрэгджээ.

Уг хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн бөгөөд гурван хүн л хүнд гэмтэлтэйгээр амьд үлджээ. Зорчигч тээврийн автобус цистернтэй том оврын тээврийн хэрэгслийн араас мөргөж осолдох үеэр зорчигчдын ихэнх нь унтаж явснаас ийм олон хүн амь үрэгдэх шалтгаан болсон гэнэ.
Үүнтэй холбогдуулан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус улсад автын осол буурахгүй байгааг онцлоод өнгөрөгч онд 62 мянга гаруй хүн ийм ослын улмаас хорвоог орхисон гэж мэдээллээ.
Э.TӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)