Нислэгийн хориотой бүс тогтоохыг хүсэв
- 2012-08-29
- Дэлхий
- 0
Сирийн сөрөг хүчнүүд АНУ-ыг Сирид нислэгийн хориотой бүс тогтоохыг
хүслээ. Сөрөг хүчнүүд 18 сар үргэлжилсэн мөргөлдөөний үеэр ийм хүсэлт
гаргаагүй бөгөөд анх удаагийн тохиолдол юм.

Сөрөг хүчний дайчид хотуудад бэхлэлтээ байгуулж, Засгийн газрын цэргийн эсрэг мятрашгүйгээр тэмцэж байгаагаас Дамаскийн албаныхан агаарын дайралтыг илүүд үзэх болсон байна. Тиймээс Засгийн газрын энэ арга сөрөг хүчинд илүү хүнд тусч байгаа аж.
Сөрөг хүчний төлөөлөл “Сирийн тусламжийн бүлэг”-ийн тэргүүн Луай Сакка “Сирид агаарын хориотой бүс тогтоох цаг нь болсон. Босогчдын байрлаж буй хотуудыг яг одоо агаараас хамгаалах хэрэгтэй байна” гэж хэлжээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)