Ёc бус үйлдэл хийсэн цэргүүдийг шийтгэжээ
- 2012-08-29
- Дэлхий
- 0
АНУ-ын засаг захиргаа Афганистанд хүний ёсноос гажууд үйлдэл хийсэн
цэргүүдээ шийтгэсэн байна. Гэхдээ ямар шийтгэл оногдуулсныг
мэдээлсэнгүй.

Ямартаа ч захиргааны арга хэмжээ авснаа дуулгасан юм. Захиргааны шийтгэлд цол бууруулах, илүү цагаар ажиллуулах, цалин хасах зэрэг багтдаг бөгөөд алийг нь оногдуулсан нь тодорхой бус байна.
Тэдний энэ үйлдлээс болж Афганистан даяар америк цэргүүдийг эсэргүүцсэн ажиллагаа өрнөсөн бөгөөд үүний улмаас Америкийн хоёр цэрэг, Афганистаны 30 иргэн амь үрэгджээ. Энгийн иргэд болон 53 Коран, 162 өөр судар шатсанд АНУ-ын холбоотон Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай Цагаан ордныг эрс зэмлэн буруушаасан юм.
Э.ТӨГС
www.UNEN.mn
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)