Туркэд дахин газар хөдлөлт боллоо

Туркийн өмнөд хэсэгт болсон 5,7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ван муж дахь зочид буудлын барилга нурж, улмаар гурван хүн амь насаа алдаж, 50 хүн дарагдаад байгаа тухай Туркийн хэвлэл мэдээллийнхэн мэдээллээ.
Туркийн өмнөд хэсэгт болсон 5,7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ван муж дахь зочид буудлын барилга нурж, улмаар гурван хүн амь насаа алдаж, 50 хүн дарагдаад байгаа тухай Туркийн хэвлэл мэдээллийнхэн мэдээллээ.
Анх аравдугаар сарын 23-ны өдөр тус улсад болсон 7,2 баллын хүчтэй газар хөдлөлтөд уг зургаан давхар зочид буудал төдийгүй бусад олон барилга өртөж, багагүй хохирол амсаад байсан юм. Газар хөдлөлт болсны дараа Ван мужийн төвд байрлах тус зочид буудлын ханануудад цууралт үүсч, ханын цааснууд  урагдсан байсан хэдий ч, инженерүүд шалгалт хийж, цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргасан ажээ.
Лхагва гарагт болсон газар хөдлөлтөд зочид буудал дахин өртсөн бөгөөд энэ үеэр буудалд 35 хүн байрлаж байсан байна. Зочид буудлын барилгад дарагдсан гэгдэж байгаа хүмүүсийг аварч, гаргахаар аврагчид болон оршин суугчид ажиллаж байгаа бөгөөд дарагдсан хүмүүсийн талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна.
Мужийг бүхэлд нь айдас хүйдэст автуулсан уг газар хөдлөлт хоёр долоон хоногийн өмнө болсноос хойш олон оршин суугч орон гэрээсээ дайжиж, майхан урцанд амьдарсаар байгаа бөгөөд сэтгүүлчид газар хөдлөлтийн голомт дээр ажиллаж байгаа ажээ.


UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)