ТВ5 ТЕЛЕВИЗ ПАРАЛИМПИЙГ АНХ УДАА ШУУД ДАМЖУУЛНА
- 2012-08-30
- Спорт
- 0
Английн нийслэл Лондон хотноо 14 дэх удаагийн зуны Паралимпийн тоглолт эхэллээ.ТВ5 Телевиз анх удаа телевизүүдийн түүхэнд Паралимпийн наадмыг эх орондоо шууд дамжуулан хүргэж байна.2003 онд байгуулагдаад жилийнхээ ойн дээр ТВ5 Телевиз Афины олимпийн наадмыг ард түмэндээ газар дээрээс нь төрөлх хэл дээрээ тайлбарлан хүргэж байсан билээ.ТВ5 ТЕЛЕВИЗ ПАРАЛИМПИЙГ АНХ УДАА ШУУД ДАМЖУУЛНА
Английн нийслэл Лондон хотноо 14 дэх удаагийн зуны Паралимпийн тоглолт эхэллээ.ТВ5 Телевиз анх удаа телевизүүдийн түүхэнд Паралимпийн наадмыг эх орондоо шууд дамжуулан хүргэж байна.2003 онд байгуулагдаад жилийнхээ ойн дээр ТВ5 Телевиз Афины олимпийн наадмыг ард түмэндээ газар дээрээс нь төрөлх хэл дээрээ тайлбарлан хүргэж байсан билээ. Энэ үед орон даяар ганцхан суваг эфирээ цацаж байсан ч тухайн үед Засгийн газрын тэргүүнээр дөнгөж томилогдоод байсан Ерөнхий сайд Ц.Элбэгдорж анхныхаа захирамжаар Афины олимпийн наадмыг нийслэлчүүд төдийгүй хөдөө орон нутгийн ард иргэд ч үзэх боломжийг бүрдүүлж байсан удаатай.Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэгдэл болсон энэ наадмын дараа төр засаг спортын хөгжилд түлхүү анхаарч,аав ээжийн охид хөвгүүд ч спортоор хичээллэх сонирхол нэмэгдэж,спортын секц,дугуйлан хүнээ шингээхгүй болж байсан юм.2008 оны Бээжингийн олимпоос анхны аваргуудаа өлгийдөж авахад ТВ5 Телевиз хэвлэл,мэдээллийн байгууллагын үүргээ биелүүлснийг тамирчид ч үнэлдэг .Чухамдаа 2008 оны зуны паралимпийн 13 дахь наадмаас Паралимпийн анхны олимпийн аварга байт харвааны төрлөөр төрж байсан бахархам түүх бий.Энэ удаагийн Лондонгийн Паралимд дэлхийн 144 орны 4200 тамирчин 503 багц медалийн төлөө хурд хүч,авхаалж самбаагаа сорино. 20 төрлөөр өрсөлдөх Паралимпийг үзэхээр дэлхийн 4 тэрбум хүн дэлгэцийнхээ өмнө тухлахын 3 сая шахам нь Монголын үзэгчид байна. Манай улсаас Паралимпд 6 тамирчин оролцох бөгөөд байт харвааны төрөлд шигшээ багийн тамирчин Ц.Лхамсүрэн,Б.Жавзмаа,Б.Оюун-Эрдэнэ, жүдо бөхөөр шигшээ багийн тамирчин Д. Ганбат, А.Мөнхбат, хөнгөн атлетикийн төрөлд шигшээ багийн тамирчин Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцох юм.Монголын баг тамирчиддаа амжилт ерөөж, тэднийгээ ТВ5 телевизийн дэлгэцээр дэмжиж дээлийнхээ захыг мушгихыг үзэгчдээсээ хүсье.

Сэтгэгдэл (0)