Монголын жудоч А.Мөнхбат эхний тойрогт ялагдлаа
- 2012-08-31
- Спорт
- 0
"Лондон-2012" паралимпын XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд Их Британийн Лондон хотноо болно.
"Лондон-2012" паралимпын XIV наадам наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 9-ны хооронд Их Британийн Лондон хотноо болно. Паралимтэд манай улс пара байт харваа, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрөлд зургаан тамирчин оролцож байгаа бөгөөд жүдо бөхийн 60 кг-д А.Мөнхбат тамирчдын салхийг хагаллаа. Тэрээр эхний тойрогт Алжирын бөх Мулуд Нуратай учраа таарсан боловч иппон үнэлгээгээр ялагдлаа. Олон улсын паралимпын хорооны нийт 165 гишүүн орны 4200 тамирчин спортын 20 төрөлд 503 багц медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдөнө.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)