Бөхчүүдээс сэргээш илэрчээ

Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу гарчээ. Харамсалтай нь хоёр бөхийн сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн байна.
Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн шинжилгээний хариу гарчээ. Харамсалтай нь хоёр бөхийн сорьцоос сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн байна. Энэ жилийн наадмын барилдааны дараах шинжилгээний хариуг энэ сарын 26-нд БНСУ-ын талаас манайд албан ёсоор ирүүлжээ. Сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн хоёр бөх "А" сорьцийн шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн тамирчны саналаар "Б" сорьцийг шинжлүүлэх юм. Хариу эцсийн байдлаар гарсан тохиолдолд хоёр бөхийн нэрийг албан ёсоор олон нийтэд мэдээлэх юм байна. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг нь хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалт оруулж баталсан юм.

Ч. Батцэцэг

www.unen.mn








                          
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)