Монголын гурван тамирчин өнөөдөр өрсөлдөнө
- 2012-09-01
- Спорт
- 0
Гуравдахь өдрөө үргэлжилж буй паралимпийн өнөөдрийн тэмцээнд манай улсын
гурван тамирчин өрсөлдөнө.Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд
өрсөлдөж буй 19 тамирчнаас манай
Гуравдахь өдрөө үргэлжилж буй паралимпийн өнөөдрийн тэмцээнд манай улсын гурван тамирчин өрсөлдөнө.Байт харвааны эмэгтэйчүүдийн хувийн харваанд өрсөлдөж буй 19 тамирчнаас манай ОУХМ Б.Жавзмаа,ОУХМ Б.Оюун-Эрдэнэ нар хасагдах шатны халз тулаанд өрсөлдөх юм. Аравдугаар байрт шалгараад буй тэдний онооны хувьд Б.Жавзмаа 524 (258+266) байгаа бол ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноотой байна. Жавзмаа Тайландын Васана Хутависаптай харин Оюун-Эрдэнэ Их Британийн Шэрон Веннардтай учраа таарчээ. Тэд энэ удаа ялвал байр ахиулах медалийн төлөө өрсөлдөнө. Харин гурав дахь тамирчин болох 29 настай жүдоч Д.Ганбат 90 кг-ийн жинд орон нутгийн 13:40 цагаас барилдана.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)