ОУХМ Б. Жавзмаа шигшээ наймд шалгарлаа
- 2012-09-01
- Спорт
- 0
Байт харвааны тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр (08.29) хувийн
урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII байр,
ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байраар шалгарсан.
Байт харвааны тамирчдын хувьд тэмцээний эхний өдөр (08.29) хувийн урьдчилсан харваанд ОУХМ Б.Жавзмаа 524 (258+266) оноогоор VIII байр, ОУХМ Б.Оюун-Эрдэнэ 516 (240+276) оноогоор XI байраар шалгарсан. Улмаар өнөөдөр болох хасагдах шатны харваанд ОУХМ Б.Жавзмаа IX байраар шалгарсан Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (26:25, 26:26, 21:22, 25:25, 26:20) ялалт байгуулж шигшээ наймд Хятадын тамирчинтай оноолт таарчээ. Хятадын тамирчны хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0-оор буулган авсан байна. ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө маргааш (09.03) харвана.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)