Б.Жавзмаа хагас шигшээд шалгарлаа
- 2012-09-03
- Спорт
- 0
"Лондон-2012" паралимпын XIV наадмын дөрөв дэх өдөр манай байт харвааны
тамирчин ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдсөн
юм.
"Лондон-2012" паралимпын XIV наадмын дөрөв дэх өдөр манай байт харвааны тамирчин ОУХМ Б.Жавзмаа хагас шигшээд шалгарах эрхийн төлөө өрсөлдсөн юм. Тэрээр тэмцээний эхний өдрийн урьдчилсан харваанд нийт 19 тамирчин харваснаас 524 (258+266) оноогоор VIII байраар шалгарч, улмаар есдүгээр сарын 1-нд болсон шөвгийн наймд шалгарах эрхийн төлөө Тайландын тамирчинтай учраа таарч 6:4 (25:26, 26:26, 22:21, 25:25, 26:20) ялалт байгуулсан. Ингэснээр манай тамирчин шилдэг наймд шалгарч улмаар Хятадын тамирчинтай оноолт таарсан. Хятадын тамирчин Гао Фаншианын хувьд урьдчилсан харваанд 581 онож I байраар шалгарсан бөгөөд улмаар Францын тамирчинг 6:0 (25:24, 24:21, 24:21)-оор буулган авчээ.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)